Тоноглогдсон машинаар тусламж үзүүлнэ

img

“Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Өмнөговь аймаг Герман улсын Нордхорн хотын Was компаниас  түргэн тусламжийн гурван машин авахаар болжээ. Уг машины тоноглол, үйл ажиллагааны зарчимтай Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Г.Далай, тоног төхөөрөмжийн инженер Б.Алтанхуяг, сум дундын эмнэлгийн их эмч Баяржаргал нар танилцаад иржээ. Түргэний машин ойрын хугацаанд ирж, Өмнөговь аймгийн иргэдэд үйлчлэх аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ