Н.Удвал сайдыг халз мэтгэлцээнд дуудлаа
Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, “Залуус-21” согтууруулах ундаагүй клуб хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
6
Энэхүү хэвлэлийн хурлаар Монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар, Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа дуулгасан юм. Тэд МҮОНТ-ээр архинд донтсон хүмүүст тусалж буй байдал, тэдэнд зориулсан төрийн үйлчилгээний талаар “Архинд донтох нь өвчин мөн үү. Хүнтэй ажиллах уу, цаастай ажиллах уу” гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцэхээр төлөвлөжээ.
6
Тэдний зүгээс “Залуус-21” клубтэй танилцах урилгыг зарим сайдад илгээсэн боловч хэн нь ч очоогүй байна. Энэ мэтчилэн Төр, засгийн зүгээс эрчүүдийг архинд донтох өвчнөөс хамгаалахад төдий л анхаарахгүй байна. Харин “Залуус-21” архигүй клуб ажиллаж эхлээд зургаан сар болсон ба энэ хугацаанд олон эрчүүдийг архины хамааралгүй болгож, тусалсан тухай мэдээллээ.
6
Тус клубын зүгээс архины хамааралтай болсон 1000 иргэнд сургалт явуулахаар болжээ. Уг сургалтад хамрагдахаар ирсэн Хэнтий аймгийн залуусын төлөөлөл өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцсон юм.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ