Ц.Даваасүрэн “Оюутны өргөө”-ний үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр мянган оюутны байрны үйл ажиллагаатай танилцлаа. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард шинээр ашиглалтанд орсон “Оюутны өргөө” дотуур байранд хувийн хэвшлийн болоод төрийн өмчийн нийт 22 их дээд сургуулийн 960 оюутан амьдардаг аж. Нэг оюутанд 4 мкв талбай оногддог энэ байр давхар бүртээ утасгүй интернет, 40-60 оюутны багтаамжтай уншлагын танхимтай аж.
а
Байрны үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Их, дээд сургуулийн захирлууд шинэ дотуур байр барьж байгуулах хүсэлтэй байдаг ч газар байхгүй гэдэг хүндрэлээс болоод ихээхэн гацаанд ордог. Тиймээс хуучин дотуур байруудыг нурааж газар дээр нь шинэ байр босгох санал МОХ-нд цөөнгүй ирсэн байна. Залуу үеэ тав тухтай орчинд сургах, зөв төлөвшил хүмүүжил олгохын тулд шинэ оюутны байраар хангах нь маш чухал. Оюутны дотуур байрыг шинэчлэх ажил хийгдсэнээр цаашлаад залуу гэр бүлд ч ач холбогдолтой. Учир нь цогц “Оюутны хотхон” бүрэн ашиглалтанд ормогц залуу гэр бүлд шинэ баригдсан оюутны байр шилжин очих боломж бүрдэнэ” гэсэн юм.
а
“Оюутны өргөө” дотуур байранд ДЭМБ-ын тусламжтайгаар оюутнуудад зориулсан эрүүл мэндийн болон бие бялдаржуулалтын фитнесс төв байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ