Д.Батцогт ахмад багш нартай уулзжээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт ахмад багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар Боловсролын тухай хуулиар багш нарыг таван жил тутам эмнэлгийн үзлэг оношлогоонд хамруулдаг байсан, их дээд сургуулийн багш нар тэтгэвэрт гарахдаа урамшуулал авдаг зэргийг хассан, заавал 25 жил багшилж байж тэтгэвэрт гарна гэсэн заалт нь Нийгмийн даатгалын тухай хуультай зөрчилдөж байгааг байнгын хорооны дарга дуулгав. Харин байнгын хорооны дарга Д.Батцогт тэтгэврийн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаагаа багш нарт хэлж, цаашид бүхий л боломжоороо хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
а
Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган ахмад багш байдаг аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ