“Дийлдэшгүй-3”-т тоглох жүжигчдийг танилцуулав

img

Холливуудын нэрт жүжигчин Сильвестер Сталлоне ирэх онд дэлгэцнээ гарах “The Expendables 3” буюу “Дийлдэшгүй” кинонд тоглох жүжигчид болон уран бүтээлчдийг танилцуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү арга хэмжээ Шинэ Зеланд улсад зохион байгуулагдаж буй 67 дахь удаагийн “Cannes Film Festival”-ийн үеэр болжээ.

Тус цувралд өмнө нь тоглож байсан Арнольд Шварценеггер, Дольф Лундгрэн, Жэйсон Стэтхем нар дахин тоглох бол шинээр Харрисон Форд, Антонио Бандерас, Мил Гебсон, Уэсли Снипес болон загвар өмсөгч Ронда Роуси нар тоглохоор болсон байна.

Өмнө нь дэлгэцнээ гарсан “The Expendables”-ийн жүжигчдийн 50 хувь нь өөрчлөгдсөн ч киноны чанар өмнөхөөсөө илүү болно гэж Сильвестер Сталлоне хэвлэлийхэнд мэдэгджээ. Тэрбээр “Би дэлгэцийн мөрөөдлийн багаа зүгээр ч нэг үхүүлэхгүй шүү” хэмээсэн байна. Киноны ихэнх үйл явдал Хятад болон Канадад өрнөх гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

19001973:
та авто тээвэр болон авто машинтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973-аас асууж лавлаарай.
2014-05-19