Нөөцийн махны 50 хувийг борлуулжээ
Энэ жил нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 50 гаруй хувийг нь худалдан борлуулаад байгаа аж. Нийт борлуулсан 6.268.8 тонн махны 3449.4тонн нь хонины, 817.4тонн нь ямааных, 2002.0тонн нь үхрийн мах байгаа аж. Нөөцийн махыг жижиглэн худалдааны 350 цэг, “Хүчит шонхор”, “Нарантуул-II” худалдааны төв зэрэг 14 газарт өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна.
а
Харин Орхон аймаг 1000 тонн мах бэлтгэснийхээ 683.6 тонн мах буюу 68.3 хувийг 33 цэгээр борлуулсан бол Дархан- Уул аймаг 1000 тонн махныхаа 53 хувийг 110 цэгээр худалджээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ