Эвслийн бүлэг Х.Тэмүүжин сайдаас мэдээлэл авчээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг мэдээлэл хийлээ. "Шударга ёс" эвслийн бүлэг энэ удаагийн хуралдаанаараа "Гэмт хэргийн тухай хууль" болон "Зөрчлийн тухай хууль"-ийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг бүлгийн хуралдаа суулгаж, мэдээлэл авсан байна.
Уг хуулиуд батлагдсанаар гэмт хэрэг гэж юуг үзэх юм, гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол ялын бодлогыг яаж явуулах талаарх мэдээллүүд тодорхой болох аж. Мөн уг хуулийн 42 зүйл заалт гэмт хэрэг биш болж хувирч байгаа ба үүнтэй холбоотойгоор одоо ял эдэлж байгаа олон хүн шууд суллагдах боломжтой болно хэмээн тус бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо. Харин 28 зүйл заалт нь гэмт хэргийн шинэ төрөл болох юм байна.
5
Зөрчлийн тухай хууль батлагдвал хүнийг шууд барьж, хорьдог байдал арилна. Тухайлбал өөрийн буруутай үйлдлээс болж олон хүнийг хохироосон бол шууд цагдан хорих бус ажлыг нь үргэлжлүүлэн хийлгээд өөрөөр нь хохирлыг нь төлүүлдэг болгох аж. Мөн хүнд зодуулсан хүмүүс цагдаагаар удаан хугацаанд яваад хөрөнгө, мөнгө болон цаг хугацаагаараа хохирдог. Тэгэхээр хамгийн эхэнд хохирлоо төрөөс гаргуулж аваад дараа нь төр зөрчил гаргасан этгээдээс хөрөнгөө гаргаж авдаг арга хэлбэр рүү шилжих юм байна.
5
Үүнийгээ дагаад торгуулиар хохирлыг барагдуулдаг байдал ихсэх юм байна. Шударга ёс эвслийн бүлэг Х.Тэмүүжин сайдын өгсөн мэдээлэлд үндэслээд хуулийн төслүүдийг дэмжихээр болжээ.
5
Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Өрийн удирдлагын тухай хууль юм. Тус бүлгээс өрийн удирдлагын тухай хуулийг дэмжинэ гэв. Өр гэдэг нэртэй боловч хэрэгтэй зээлээ гаднаас аваад эдийн засгаа эрчимжүүлэх нь зүйтэй гэж тус бүлгээс үзэж байгаа аж. Мөн тус хуультай холбогдуулан гадны шууд хөрөнгө оруулалт оруулна гэхээсээ илүүтэйгээр гадаад зах зээлээс хөрөнгө босгох, зээл авах байдлаар явбал илүү үр дүнтэй гэж тус бүлгээс үзэж байгаа аж. Хэрвээ гадны хөрөнгө оруулалтыг босгож, зээл авч чадвал өөрсдөдөө баялагийг үлдээх болно гэж Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг хэллээ. Энэхүү мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.
5
-Гэмт хэргийн тухай хуулийг өргөн барьж байгаатай холбоотойгоор одоо ял эдэлж байгаа зарим хоригдлуудийг суллах боломжтой гэж байна. Тэгвэл нэр бүхий гишүүдийн өргөн барьсан "Өршөөлийн тухай хууль"-ийг татаж авах асуудал яригдах уу?
-Тэр асуудлыг хууль санаачлагчид нь мэднэ. Гэхдээ би хууль санаачлагч гишүүдийн нэг болох Ц.Оюунбатаар гишүүнтэй ярихад хуулиа татаж авах ямар ч бодолгүй байгаа гэдгээ хэлсэн. Хоёрдугаарт, "Гэмт хэргийн тухай хууль, "Зөрчлийн тухай хууль" маш удаан хэлэлцэгдэнэ. Магадгүй ондоо багтаж хэлэлцэгдэх асуудал яригдана. Намрын чуулганаар амжихгүй байх магадлалтай. Тийм учраас гишүүдийн өргөн барьсан "Өршөөлийн тухай хууль" явдагаараа явна гэж харж байгаа. Ц.Оюунбаатар гишүүн хаврын чуулгандаа багтаж гарвал их сайн. Ялангуяа урин дулаан цагт гарснаар нийгэмтэйгээ дасан зохицоход нь хэрэгтэй. Хүйтний улиралд гарвал эргээд эрсдэлтэй байдалд орох асуудал амьдрал дээр үүсдэг. Тиймээс хаврын чуулганд багтаж энэ хуулийг батлуулна гэсэн байр сууриа манай бүлэг хэвээр хадгалж байгаа.
5
-УИХ гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналаа татаж авсан. Энэ асуудлаар бүлэг дээр ярилцсан уу?
-О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдыг огцруулах санал оруулахдаа бүлгийн гишүүдтэй ярилцаж хэлэлцсэн асуудал байхгүй. Хувь гишүүний саналаар асуудалд хандсан. Татахдаа ч мөн адил зөвшилцөж хэлэлцээгүй. Өөрийнхөө хүрээнд энэ асуудлыг хийлээ гэж ойлгосон.
6
-МАХН АН тай хийсэн санамж бичигт аль нэг сайдыг огцруулахгүй гэсэн зүйл заалт байгаа юу?
-Шударга ёс эвсэл хоёр намаас бүрддэг гэдгийг мэдэж байгаа. МАХН АН-ын тухайд санамж бичиг байгуулсан гэдгийг МҮАН мэдэж байгаа. Хоёр намын удирдлагууд хоёулаа энэ талаар хэлсэн. Тохиролцоо нь нууц, буруу гэж үзсэн зүйл байхгүй ээ.
5
-Өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьтай тэнцвэл нөгөө талдаа үндэсний аюулгүй байдлын асуудалд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Энэ асуудалд танай бүлгээс өрийг нэмэгдүүлэх эрсдлийг юу гэж харж байна вэ.
-Өрийн босгыг өндөрсгөх нь Үндэсний аюулгүй байдалд шууд хохиролтойгоор нөлөөлнө гэж үзэхгүй байгаа. Гол санаа нь гадаад санхүүгийн байдал дээр Засгийн газрын зээл авах, мөнгө босгох үйлдэл нь эдийн засгийн өсөлтийг хангах , хүлээгдэж байгаа олон төсөв хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлж байгаа талаасаа зөв байх ёстой. Эрсдэлд орохгүй байх үүднээс өрийн менежементийг хариуцдаг байгууллагатай болох ёстой. Энэ байгууллага нь эргээд ажлаа тайлагнадаг байх ёстой.
6
Гэмт хэргийн тухай хуульд эдийн засгийн торгуулиуд нь өндөр болсон гэж байна. Энэ талаар тодруулаач
-Гэмт хэргийн тухай хуулинд тодорхой зүйл заалтууд, түүнд үзүүлэх ял цээрлэл процессын тухай хуулиараа буюу Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиараа шийдэгдэнэ. Харин энэ хуулинд Монгол Улсад ямар хуулийг гэмт хэрэг гэж үзэх вэ, ямар хэргийг гэмт хэрэг гэж үзэхгүй юм. Иргэдийн гаргасан ямар үйлдлийг зөрчил гэж үзээд ямар үйлдлийг зөрчил гэж үзэхгүй юм бэ. Гэмт хэрэг гэж үзвэл ямар шийтгэл оноох юм, зөрчил гэж үзвэл ямар хариуцлага ноогдуулах вэ гэдгийг тодорхой болгож хуульчилж байгаа. Гэхдээ хүний амь нас бусниулсан буюу онц ноцтой гэмт хэрэгт оноох ялын бодлого бол хэвээр үлдэнэ. Нэг хэлэлцэж байх асуудал нь цаазын ялыг үгүй болгох тухай асуудал байгаа. Одоогоор яг үгүй болгоно гэсэн асуудал яригдаагүй. Энэ хуулийг хэлэлцэх явцад яригдах том сэдвийн нэг байх болов уу гэж харж байна.
6
-Хүнд зодуулчихаад эмнэлэгт очоод нас бардаг. Гэтэл тухайн хүнийг хохироосон хүн хариуцлага тооцохгүй үлддэг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Мэдээжийн хэрэг хүний амь нас хохироосон бол газар дээрээ байна уу, хэдэн хоногийн дараа байна уу хамаагүй баталж, нотолдог газрууд нь ажлаа хийгээд гаргаад ирнэ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ