Төгс биетэй алдартнаар Хью Жекмэн тодров
“X-Men” цувралын төгсгөлийн ангийн нээлт энэ сарын 22-нд Нью Йорк хотноо болох юм. Тэгвэл тус цувралын гол дүрийг бүтээж буй жүжигчин 45 настай Хью Жекмэн холливуудын эрэгтэй уран бүтээлчдээс хамгийн төгс биетэй алдартнаар тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү санал хураалтыг Австралийн “DWK” гэх байгууллага олон нийтийн дунд явуулж, санал асуулгад оролцсон 1.5 сая иргэний ихэнх хувь нь Хью Жекмэнийг сонгосон аж.
Тэрбээр энэхүү санал асуулгаар тав дахь жилдээ дараалан төгс биетэй алдартнаар тодорч буй юм. Харин удаах байруудад жүжигчин Том Круз, Брэд Питт, Роберт Паттинсон, реппер 50 сент, Кейни Уэст нар оржээ.
“X-Men” кинонд Хью Жекмэнээс гадна залуу жүжигчин Женнефир Лауронс, Петер Динклаже болон Хятадын уран бүтээлч Фан Бинг Бинг нар хамтран тоглосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ