С.Бямбацогт: Таалагдахгүй зүйлээ МАН-ын бүлгээс боллоо гэх шаардлага байхгүй

img

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх бөгөөд  уг асуудлаар бүлгийн хурал дээрээ хэлэлцсэн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

5

-Газрын тосны тухай хуулийг МАН-ын бүлэг дэмжсэнгүй гэх зүйл яригдаж байна? Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-Бид парламентад цөөнх. Олонхи асуудлаа шийддэг. Өөрсдөд нь таалагдахгүй байгаа зүйлээ МАН-ын бүлгээс боллоо гээд бидэн рүү чихээд байх шаардлага байхгүй. Бидэнтэй, бидэнгүйгээр төсвөө баталж, сайд нараа томилж, сайд нараа хамгаалаад үлддэг. Алдаатай болсон зүйлээ бидэн рүү чихэх шаардлагагүй. Газрын тосны тухай хуулин дээр нухацтай ярих зүйл байна гэдгийг Засгийн газар өөрөө хуралдаад Засгийн газрын тогтоолоор  Газрын тосны хуулийг татаж авах шийдвэр гарчихсан байсан юм байна лээ. Хуулийг хэлэлцэх үед ноцтой асуудал үүссэн учраас Засгийн газар хуулиа татаж авах шийдвэр гаргасан байх.

6

-МАН-ын бүлэг Өрийн асуудлаар улс төржиж байна гэдэг зүйлийг бие даагчид, эрх баригчд хэлж байна?

-Өрийн хэмжээ нэмэгдэж байгаа бол асуудал яригдах ёстой. Монгол улс бол нэг гэр бүл. Монгол улсаа өрийнхөө барьцаанд тавиад алдчих вий гэдгээс айж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний тухайд өсөлт алга. Өр тавьснаар 2014 онд Монгол Улсын төсвийн орлого 6,8 их наяд байсан бол 7,2 их наяд болж байна. Өөрөөр хэлбэл 2016 онд 6,1 их наядын өр тавих гэж байна. Нөгөө талдаа орлого маань 400 тэрбумаар нэмэгдэнэ. Бидний тавьсан өрөөс 15 дахин бага орлого нэмэгдэх нь. Уул нь тавьсан өрөөсөө 15 дахин их орлогоо нэмэгдүүлж чадаж байвал өр тавихад айх зүйл байхгүй. Өр тавиад байдаг, бидний орлого нэмэгддэггүй. Гаднаас авах зээл нэмэгдээд байдаг. Энэ үүднээс бид дэмжихгүй байгаа юм.

6

-Бие даагчдын зөвлөл Монгол банкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэж мэдэгдлээ. МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Хариуцлаггүй улсууддаа эрх баригчид өөрсдөө хариуцлага тооц гэж хэлсэн. Биднийг ярихаар сонсдоггүй, биднийг худлаа ярилаа гэдэг юм чинь та нар өөрсдөө эхлээд хариуцлага тооц гэсэн. Бид хүлээж л байна.

6

-Өнгөрсөн хугацаанд Монголбанкны үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ. Засгийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан шүү дээ?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Улс төрийн нам дүгнэлт өгөхөөсөө илүү Монгол улсын иргэд дүгнэлт өгчихсөн байх гэж бодож байна. Иргэн болгоны авдаг цалин, тэтгэвэр багасч байгааг бүгд мэдэж байна. Монгол төгрөг дэлхийд хамгийн хүчтэй суларсан 3 валютын нэг болсон байна. Өнөөдрийн байдлаар 40 орчим хувиар суларчихаад байна. Монголбанк 6 дугаар сарын 1-ний дотор УИХ-д асуудлаа оруулж ирэх тогтоол гарчихсан байгаа.

6

-АН-ын зүгээс МАН-тай хамтраад засаг байгуулж өрийн хэмжээг нэмэгдүүлье гэсэн санл тавибал яах вэ?

-Засагт орохгүй гэдгээ хэлсэн. Яах аргагүй Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрччихсөн. Монгол Улсын өрийн хэмжээ 40 хувь байх ёстой. Гэтэл өнөөдөр Олон улсын валютын сангийн тооцооллоор 62 хувь, Дэлхийн банкны тооцсоноор 58 хувь байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан. Монгол улс нэг төсөвтэй, нэгдсэн бодлоготой нэг л улс. Энэ Чингис, Самурай бонд төсвөөс тусдаа явах нь буруу, нэгтгэ гэсэн. ҮАБЗ-ийн зөвлөмжөө тоодог юм байна уу, тоодоггүй юм байна уу бид харж байна.

6

-Д.Амарсайхан агсны талаар холбогдох албаныхан ямар мэдээлэл өгсөн бэ?

-Талийгаачийн тухайд нэлээд суурь өвчтэй байсан юм байна. Харамсалтай нь өвчтэй байхад нь эмчилгээ хийгээгүй байна. Ер нь хилсээр гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байсан асуудал нь буруу. Энэ нь тогтоогдсон юм байна. Анх шалгаж байсан үндэслэл нь тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болчихсон юм байна. Уг нь гадуур байцаагаад, эмнэлэгт хэвтүүлэх бололцоо байсан гэж байна.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

муу амт:
муу амт бямбацогт. бүх юм болохгүй байна. бүх зүйл доордож байна. эдийн засаг сүйрлээ. шударга ёс байхгүй боллоо. монголчууд ашидын бэлэгнээс амны бэлэг гэдэг юм
2014-05-19
зочин:
хэрүүлч авгай шиг.
2014-05-19