ОУМ Ц.Батчулуун их мастер цолны болзол хангалаа

img

Энэ жилээс анх удаагаа Олон улсын оюун ухааны спортынхныг нэгэн дор чуулуулж эхлэж байгаа Фиде-гийн ивээл дор зохион байгуулах болсон Чин Ван Ханддоржийн нэрэмжит “Монгол туургатан-2011” шатрын нээлттэй тэмцээн өчигдөр өндөрлөж дүнгээ гаргалаа. А, Б гэсэн хоёр зэрэглэлд аварга шатарчин тодруулсан энэ тэмцээн Улаанбаатар хотноо 5 өдөр үргэлжилсэн юм. А зэрэглэлд ОУМ Ц.Батчулуун 7 оноогоор түрүүлж 1500 долларын эзэн болсон боллоо. Ингэснээр Ц.Батчулуун их мастерын болзол хангалаа. Түүний хувьд МУ-аас төрөн гарч байгаа 5 дахь их мастер болж байгаа юм. Тэрээр нийт 9 өрөг тоглохдоо тав хожиж дөрөв тэнцсэнээр нэг ч хожигдолгүй тэмцээнийг дуусгасан. Олон улсын цол зэрэг олгохоороо онцлогтой энэ тэмцээний дэд аварга болсон ОУМ Б.Гүндаваа их мастерын нэг балл авсан юм. Харин 3-р байрт Туркийн их мастер Хазнедароглу шалгарсан. Тэгвэл энэ тэмцээний хамгийн өндөр чансаатай шатарчин ОХУ-ын их мастер Антон Шомоев 4-р байр эзэллээ. Харин “Мончесс” клубын шатарчин, ШШГЕГ-ын дэргэдэх “Сүлд” спортын хорооны тамирчин их мастер Т.Батчимэг 5-р байр эзэлж мөн эрэгтэй ОУМ-ын болзол биелүүллээ. Манай улсаас А зэрэглэлийн тэмцээнд Их мастер Хатанбаатар, Шаравдорж, Их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, ОУМ Ц.Батчулуун, Б.Гүндаваа тэргүүтэй шилдгүүд оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. “Б” зэрэглэлийн рапидын тэмцээнд 126 шатарчин оролцсоноос спортын мастер С.Ган-Од 7,5 оноогоор тэргүүлж ОУМ Н.Баттулга, Фиде мастер Д.Эрхэмбаяр нар удааллаа. Харин Б ангилалд хамгийн өндөр амжилт үзүүлсэн “Мончесс” клубын тамирчин, ОУМ Д.Янжиндулам тусгай шагнал хүртсэн юм. Мөн зургаан төрөлд 30 орчим шатарчныг тусгай шагналаар шагнасан бол тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь 6 настай Амартүвшин байсан. Харин хамгийн ахмад нь Ж.Лхагваа байлаа. Анх удаагаа Фидегийн ивээл дор болсон энэ тэмцээнийг Дэлхийн Монголуучыдн чуулган, МШХ, ГХЯ, Урамтай шатар клуб хамтран амжилттай зохион байгууллаа. А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

B.Gundavaa chamd amjilt udahgui GM bolox bolno!Ene ercheeree uragshaa
2011-12-14
Gundavaa amjilt husie. hamt togloj bsan and ni bn
2011-12-12