Х.Тэмүүжингээс Д.Амарсайхан агсны талаарх мэдээлэл сонсоно
Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдах хуваарьтай байна. Үдээс өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Хуульзүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо хуралдахаар төлөвлөжээ.
бө
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ.
бө
Харин Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна. Үргэлжлүүлэн Хүний эрхийн дэд хорооны хуралдаж, Цагдан хорих болон хорих байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын мэдээлэл сонсох юм. Энэ мэдээллийн үеэр Газрын тосны дарга агсан Д.Амарсайхан агсны биеийн байдлын талаарх мэдээллийг өгөх аж.
бө
Үдээс хойш Эдийн засгийн, Өргөдлийн байнгын хороо хуралдаж, Компанийн тухай, Боловсролын тухай хуулийг хэлэлцэх ажээ.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ