Өнөөдөр болох үйл явдлын тойм
б
10.00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл шинээр батлагдсан соёлын өвийн тухай хуулийн талаар илтгэл тавина.
б
НЗДТГ-ын А танхимд
б
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Улиастайн голын эхийг байгалийн цогцолборт газрын ангилалаар нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай, нийслэлийн хот дотор болон хот орчимд ачаа тээвэрлэх, зохицуулах журам, Дугуй түгжигч ашиглах журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
б
Багшийн хөгжлийн ордны 605 тоотод
б
10:00 цагт Зүүн бүсийн ЕБС-ийн нийгмийн ажилтанд зориулсан “Хүүхэд хамгаалал-эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалт эхэлнэ.
б
Үндэсний мэдээллийн төвд
б
11:10 цагт Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж Байгаль орчны иргэний зөвлөл, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооноос мэдээлэл хийнэ. 12:30 цагт “Алтанбулаг” Худалдааны Чөлөөт бүсээр БНХАУ, ОХУ-ын иргэд визгүй зорчихоор болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа.
ө
Буянт-Ухаа спорт цогцолборт
ө
11:30 цагт ССАЖ-ын сайдын нэрэмжит харьяа байгууллагуудын 2014 оны аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
ө
Гандантэгчинлэн хийдийн хашаанд
ө
11:30 цагт Нийслэлийн аялал жуулчлалын газар Монголын Үндэсний их сургуультай хамтран бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгээнд тус сургуулийн 250 гаруй оюутан оролцоно.
б
Эрчим хүчний хөгжлийн төвд
б
13:00 цагт "Энержи Монголиа-2014" олон улсын хурал, үзэсгэлэнгийн тухай хэвлэлийн бага хурал болно.
б
Тусгаар тогтнолын ордны 9 давхарт
б
14:00 цагт “Улс төрийн намын улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг” нээлттэй уулзалт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт “Think Tank” клубын судлаачид оролцоно.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ