“Боко Харам”-тай хэлэлцээр хийжээ
Нигерийн Засгийн газар “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекаугтай хэлэлцээр хийсний үр дүнд ирэх долоо хоногийн эхээр хулгайлагдсан 230 гаруй сурагч охидын 115-ийг суллахаар болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
а
Охидыг сулласны хариуд Нигерийн шоронд хоригдож буй “Боко Харам”-ын 300 гаруй дайчныг суллахаар болсон гэж Цагаан ордноос мэдэгджээ. Харин үлдсэн охидыг аюулгүй газар байлгаж, хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Энэ хэргээс гадна Нигерийн эрх баригчид хөрш зэргэлдээ Камерун улсаас 10 хятад ажилчныг хулгайлсан хэрэгт “Боко Харам”-ыг буруутгаж байгаа ч Абубакар Шекауг үгүйсгэсээр буй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Нигерь, АНУ улсууд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, террорист халдлагын эсрэг тэмцэхээр болжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ