МУГТ Н.Түвшинбаяр тавдугаар байрт шалгарч чансааны 60 оноо нэмлээ

img

МУГТ Н.Түвшинбаяр тавдугаар байрт шалгарч чансааны 60 оно нэмлээ Текст: Токиогийн Их дуулгын сүүлчийн өдөр хүнд жингийн барилдаанууд болж, манай таван бөх дэвжээнд гарсан ч олимпийн аварга Н.Түвшинбаяр л медалийн төлөө барилдлаа. -100 кг-ын жинд өрсөлдсөн тэрээр эхний тойрогт Камеруны Муссима Эваныг, дараагийн даваанд олимп, дэлхийн медальт, Израилийн Ариэл Зеевиг тус тус юүко үнэлгээгээр хожин наймд үлдээд дэлхийн аварга Такамаса Анаид вазари үнэлгээгээр илүүрхэж явсан ч цэвэр хожигдсон юм. Ингэснээр тэрээр чансаандаа 60 оноо нэмлээ. Энэ жинд барилдсан Монголын нөгөө бөх Б.Тэмүүлэн БНСУ-ын Ким Кён-Тэд 2 минут 17 секундэд цэвэр ялагдсан бол +100 кг-д Б.Төгөлдөр Голландын Луук Вербид вазари, юүко үнэлгээ алдан хожигдлоо. Эмэгтэйчүүдийн 70 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Ц.Наранжаргал Европын АШТ-ий гурван мөнгөн медальт испани бөх Сесилья Бланкод вазари үнэлгээгээр, -78 кг-д П.Лхамдэгд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Рүика Сатод мөн вазаригаар ялагдсан байна. Ингээд Токиогийн Их дуулгад 16-уулаа оролцсон монгол жүдочдоос гурав нь медалийн төлөө барилдаж, дэлхийн аварга Х.Цагаанбаатар ганцаараа медалийн тавцанд зогсож хүрэл медаль хүртлээ. Энэ тэмцээний аварга чансааны 300 оноо авах бол мөнгөн медальт тамирчин 180, хүрэл медальтан 120 оноо халааслах байлаа. Их дуулгын татамид 62 орны 247 эрэгтэй, 152 эмэгтэй, нийт 399 жүдоч өрсөлдөх Токиогийн Их дуулгад манай улсаас 10 эрэгтэй, 6 эмэгтэй тамирчин оролцсон юм. Харин энэ сарын 16-18-нд БНХАУ-ын Чиндао хотноо жүдочдыг энэ оны сүүлчийн тэмцээн хүлээж байна. А.Алтанчимэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nytgin xvv stagaanbaatap cain bna amjilt xvci eg chi ni xolin ylcaac
2011-12-24
ezen ornii debjee tusheegui bol anaig manai abarga tseber ylsan shuu alt mongo abdag noxduud ni tubsheed ylagddag l boxchuud bna lee
2011-12-12
SAIN BN SHUU 1 JIND 4 JAPAN ORSON GEHED
2011-12-12