Уурхайн удирдлагуудад ял оноов

img

Энэ сарын 13-ны өдөр Туркийн Маниса мужид байрладаг нүүрсний уурхай дэлбэрсэн томоохон осол гарч 300 гаруй уурхайчин амиа алдсан юм. Туркийн Засгийн газраас аврах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд 250 гаруй уурхайчны амийг аварсан билээ. Тэгвэл тус улсын мөрдөн байцаах албаныхан өчигдөр “Сома” уурхайн компанийн захирал болон уурхайн хоёр инженерт хүн амины хэрэг санаатайгаар үйлдсэн хэмээн хорих ял оноосон тухай www.scmp.com мэдээллээ.

ө

Шалтгааныг тодруулахаар олон хоног судалгаа хийсний эцэст “Агаарын температур нэмэгдсэнээс нүүрс шатаж, улмаар уурхай нүүрстөрөгчийн хийгээр дүүрсэн байх магадлалтай” гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Нийт 25 хүнийг гэм буруутай хэмээн баривчилсан бөгөөд тэдний гуравт нь ял оноож, зургааг нь суллажээ.

 ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ