Метронд болсон дэлбэрэлтээс болж, хотын захирагч нь огцров

img

Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс холгүй орших Гунпо хотын метронд өчигдөр оройны 20 цагийн орчимд дэлбэрэлт болж 11 хүн гэмтсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тус метронд 240 гаруй хүн зорчиж байжээ. Орон нутгийн цагдаа нар метронд ямар шалтгаанаар дэлбэрэлт болсныг илрүүлэхийн тулд мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байна. Гунпо хотын захирагч И Пак Хэ дэлбэрэлтийн улмаас бэртсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг даахаа мэдэгдэж, огцорч буйгаа зарлажээ. Тэрбээр “Миний алдаанаас болж дэлбэрэлт боллоо. Азаар хүний амь нас эрсдээгүй ч гэмтсэн хүмүүсийн хариуцлагийг үүрч, албан ёсоор огцорч буйгаа зарлаж байна” хэмээв. Мөрдлөгийн эхний тайланд дурьдсанаар цахилгааны богино холбооноос үүдэн дэлбэрэлт болсон гэжээ. Өнөөдрөөс эхлэн дэлбэрэлт болсон “MK-21” метрог сэргээн засварлаж, хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн аж.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цасссс:
энэ солиотой солонгосын драм
2014-05-22
зочин:
манай алтанхуягтангууд охин хүргэнтэйгээ нийлээд хусаад байдаг.... огцроно гэж мэддэггүй ээ.
2014-05-20
зочин:
манай алтанхуягтангууд охин хүргэнтэйгээ нийлээд хусаад байдаг.... огцроно гэж мэддэггүй ээ.
2014-05-20
болдоо:
мундаг өөрөөс нь болоогүй байхад
2014-05-20