“Их гарын дээрэмчид” буюу рейдерүүдийн хэрэг

img

Оросын суваг солих тоолонд улсын болон хувийн томоохон аж ахуйн нэгж, банкыг цагаан захтай дээрэмчид хуулийн нэрээр далайлган хэрхэн гартаа оруулж авдаг тухай олон ангит кино битүү гарч байгаа даа. В.Путин рейдерийн эсрэг дайн зарлаж,  нийгмийн сэтгэл зүйд ч цэвэрлэгээ хийж байгаа нь энэ. В.Путины “дайн”-ы үр дүнд рейдерийн гэмт хэрэг Орос оронд хумигдаж, үүнийг дагалдан авлига хахуулийн хэрэг эрс буурсаныг судлаачид тэмдэглэсэн байдаг.

“Москвад найтаахад Монголд ханиад хүрдэг” гэдэгчлэн Орос ах нарыг үлгэрлэн дуурайх дуртай Монголчуудын дунд аль хэдийн рейдерийн гэмт хэрэгтэнүүд “өвөлжөө сууцаа бариад” Ерөнхий сайдын дэргэд тухалчихсан гэвэл та итгэх үү. Рейдер бол манайханы мэддэг рекетчин, шантаажчин, резедив мэтийн дэргэд хажууд хамаагүй том гэмт хэрэгтэн. Рейдерүүдийн овоо хараанд томоохон үйлдвэр аж ахуй, банк зэрэг их мөнгөний уурхай өртдөг. Рейдерүүд дээрмээ хуулийн дагуу мэт харагдахаар хийдгээрээ жижиг гаруудаас ялгаатай. Тэдний нэг халаасанд хуулийнхан нөгөө халаасанд улс төрчид багтдаг болохоор тэр.

Доорх зүйлсийг бичихдээ би ямар  нэгэн шинэ баримт мэдээлэлд тулгуурлаж биш, мөн хэн нэгнихй захиалга, ятгалаар биш, зөвхөн  өмнө нь мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан баримт мэдээнд тулгуурлан,  логик уялдаа холбоог нь хөөж ,  дүгнэлт гаргах байдлаар бичсэн гэдгийг уламжилья.

Тээвэр хөгжлийн банкыг тойрсон будлиан үргэлжилж, хоёр тал бие биеээ буруутган хэвлэлээр “байлдаж”, тэдний дунд дуусдаггүй үлгэр шиг  ”маргаан” үргэлжилж байгаа. Энэ нь наанаа хувьцаа эзэмшигч нарын дундах маргаан мэт харагдах боловч учрыг сайн ухвал дээр хэлээд байгаа тус банк рейдерийн гэмт хэрэгтэнүүдийн золиос болсон нь анзаарагдах мэт. Тээвэр хөгжлийн банк рейдерийн гэмт хэрэгтэнүүдийн овоо хараанд өртсөнийг хуулийн чиглэлээр судалгаа хийдэг залуу судлаачид өгүүлсэн байдаг юм билээ.

Тус банкыг “дээрэмдэх”-ээр улайрч байгаа “Оюун Ундраа”-гийн С.Отгонбаяр, түүний дүү С.Амарсайхан нарын “бизнес”-ийн зам мөр тэднийг хэн болохыг хэлээд өгнө.

Өнөөдөр ах дүү хоёрын нэг нь МАН-ын хаяг дээр бүртгүүлж Нийслэлийн ИТХ-д сууж, нөгөөх нь АН-ын намын дарга, Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга хэмээн “таваргаж” буй.

Тэдний  бизнесийн хар  намтар МИ-8 онгоцыг хулгайгаар дархан хил давуулан оруулж ирж, улсад шахаж мөнгийг нь авчихаад онгоцны жинхэнэ эзэнд хуучин патрол жип  машин хоёр ширхэгийг өгч “гол гаргасан”-аас эхэлдэг.

Дараа нь “Ситифон”- хэмээх гар утасны оператор компанийг Америкаас  оруулж ирж цахилгааны холбооны гуравдахь том оператор компани  болгоно гэж хөөргөн хамаг хөрөнгийг нь охин компаниудынхаа нэр дээр шилжүүлэн дампууруулаад, өнөөх  Америк эрийг юу ч үгүй хулхидан нутаг буцаасан гэдэг.

Мөн Багануурын  дулааны станцыг хувьчилж авахаар Оросын эрчим хүчний том компаний  “МААТ” нэрээр хуурамч тамга тэмдэг үйлдэн Төрийн өмчийн хороотой  гэрээ байгуулан “тас мурисан”. “Пийс бридж”  зочид буудлыг нэг ч мөнгө төлөхгүй хувьдаа  авсан. “Лхам” худалдааны төвийг бас дээрмийн аргаар авсан гээд дан хар мөртэй үйлдлүүд хийж иржээ. /http://www.ugluu.mn/28172.html/

Тэд  энэ бүхнийг  яаж хийдэг вэ?

“Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаяр одоо Эрчим хүчний зохицуулах хорооны дарга буюу Ерөнхий сайдын зөвлөх. Тэрбээр Эрчим хүчний зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Цогбаатар гэгчийг томилсоноос олон зүйлийн учиг тайлагдана. Уг нь бол Монгол улсын иргэн ямар ч албан тушаалд томилдох эрхтэй л дээ. Гэхдээ Ш.Цогтбаатар нь өмнө нь ЭЦГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга байсанд учир байгаа юм.

tsogooБ.Билэгт шинэ албан тушаалд очсоныхоо дараахан ЭЦГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Ш.Цогбаатарыг ажлаас нь халсан. Энэ талаарх та бүхэн доорх линкээс тодорхой харж болно.  http://www.wikimon.mn/content/49989.shtml

Цагдаагийн албанд тэнцэхгүй хэмээн халагдсан Ш.Цогбаатар Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдов. Уг нь цагдаагийн албанд тэнцээгүй хүнийг төрийн албанд хаана ч авах ёсгүй баймаар. http://www.erc.mn/mn/leader_of_erc

Эрүүгийн цагдаад Ш.Цогбаатар, Нийслэлийн прокурорт Б.Эрдэнэбаатар Оюуны-Ундраагийн хэргийг нам дардаг гэх яриа явдаг байв. Ямар сайндаа “X-LTA”-гийн Б.Батболд “Оюуны ундраа”-гийн Цогбаатар уу” гэснийхээ төлөө намалдаглуулж байх вэ дээ. Энэ бүхний эцэст одоо хурандаа Ш.Цогбаатар боссынхоо хажууд Эрчим хүчний зохицуулах хорооны Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албыг хашиж суугаа нь олны үг ортойг илтгэх бус уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарыг цэвэрлэж байж энэ нийгэмд гэрэл тусна гэсэн байдаг. Гэхдээ Ерөнхийлөгч хөрөнгөлөг хурандаа гэж хэнийг хэлэв гэх асуулт байна. Эцэг эхээсээ өв хөрөнгө өвлөж үлдсэн цагдаагийн хурандаа юм уу эсвэл амжилттай бизнес эрхлээд буурлын буяныг аривжуулагч юм уу. /http://ldrtomorrow.blogspot.com/2011/12/blog-post.html/

Pa2011031145Энэ асуултанд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав хариулж хөрөнгөлөг хурандаа нарыг тодорхойлж, тэд хаанаас мөнгө хийдэгийг илчилжээ. Тэрээр  “Мөрдөн шалгах ажиллагааны явцад гүйцэтгэх ажлын шугамаар хэрэгжүүлдэг ажилд прокурор хяналт тавьдаг байсныг цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагынхан хэрэг бүртгэж эхлээгүй нөхцөлд өөрсдөө ийм үйл ажиллагаа явуулж болохыг хуульд тусгуулснаар холбогдох албан тушаалтнууд цуглуулсан мэдээллээ хувийн зорилгод ашиглах явдал гарсаар байна. Энэ бол Үндсэн хуульд заасан иргэний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн боловч яах аргагүй хуулийн цоорхой хэвээр байна. Ялангуяа Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн, цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар гэсэн үгийн агуулга үүнтэй шууд холбоотой бөгөөд тэд мэдээллээ улстөрчдөд дамжуулах, тэр ч байтугай гадаадынхны гар хөл болох сэжим илэрсэн тул одоо цагдаагийн байгууллагыг шинэ залуу, элдэв хар мөргүй боловсон хүчнээр бэхжүүлэх бодлогыг тулгарч байна” гэсэн байна.http://www.shuud.mn/?p=174011

Д.Дорлигжавын үгнээс хуулийн ажилтанууд өөр дээрээ ирсэн хувь хүний мэдээлэлийг ашиглан мөнгө хийж байсан удаатай юм  байна гэж шууд ойлгогдож байна.

Тэгэхээр Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчид маргалдаад хууль шүүхээр гүйгээд ирэхээр тэдний энэ мэдээлэл дээр рейдерүүд ажилласан байх дүгнэж болох бус уу.

С.Отгонбаяр нэг үе Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр аавын хаалга татсан. Энэ тухай С.Отгонбаярын захиалгаар хийж, интернэтэд тавигдсан “Дуулиант хилс хэргийн мөрөөр” гэсэн хоёр ангит кинонд тэрбээр хийсэн хэргийнхээ талаар тодорхой өгүүлсэн байгаа. Уг кинонд хүү О.Тэнүүнийхээ машиныг Онцгой байдлын газарт 49 сая төгрөгөөр шахсаныгаа цайруулах гэж баримт дэлгэсэн нь өөрийг нь барьж өгсөн. Уг машиныг Д.Намба гэдэг хүнээс худалдаж авсан гэж баримт дэлгэсэн нь Багануурын дулааны станцыг хувьчилж авсан “МААТ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намба бөгөөд өдгөө цаазат Богд уулын бүс дэх Зайсан толгойн арыг ухаж, соёл амралтын төв байгуулахаар лус савдаг хилэгнүүлж буй “Оюуны ундраа”-гийн охин компани “Софт трейд”-ийн захирал Д.Намба юм.  Энэ талаар дэлгэрэнгүйг  http://www.bataar.mn/10008832,   http://www.shuurhai.mn/?p=52830  линкээс харж болно.

Монголын шүүгчдийн холбооноос “С.Отгонбаярт холбогдох хэргийг хянаж, хэргийнх нь талаар нэмж шалгах шаардлагатай гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас биш, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаагүй” гэсэн утгатай хариу мэдэгдэл тухайн үед гаргаж байсан. Энэ талаар  http://www.mongolnews.mn/i/2178 линкээс харж болно.

Захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал хувь нийлүүлэгчдийн хуралд огт оролцоогүй В.И.Арминий “Инфрастракчер” компанийн нэхэмжлэлийн дагуу Тээвэр хөгжлийн банкны дүрмийн сандаа хугацаанд нь нэмж оруулсан найман тэрбум төгрөгийг энэ оны хоёрдугаар сарын 1019 тоот захирамжаараа түдгэлзүүлсэн байх юм. Гэтэл эл шийдвэрийн цаана Тээвэр хөгжлийн банкны эрх ашиг хохирч байгаа тул шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ гаргахад С.Мөнхжаргал шүүгч огт халгаахгүй байгаа нь бүр ч сэжигтэй.  /http://www.bataar.mn/10021016/

16563405322f2a1ee4fe4163814545322f2a3a7caf02

Монголбанкны тушаалыг үл тоосон гадны этгээдийн талд улаан цайм орсон эл шийдвэрийн цаана их мөнгөний үнэр ханхалж байна хэмээн зарим хүн сэжиглэж байна. Тэгвэл хэдэн жмилийн өмнө “Оюуны ундраа”-гийн гэх тодотголтой ЭЦГ-ын хэлтсийн дарга Ш.Цогбаатар, Нийслэлийн прокурорын Б.Эрдэнэбаатар гээд хүмүүсийн үйл хэргийг эдүгээ Захиргааны хэргийн шүүгч залгамжилж байна уу гэж хардахад хүргэж байна.

Ийнхүү цагаан  дээр хараар бичсэн баримтууд байхад  ”Оюуны Ундраа” группийнхан Монгол улс төдийгүй олон улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл гаргaжээ. /http://entertainment.zindaa.mn/1iy1/

Уншигч та эдгээр баримтуудаас аль нь үнэн, аль нь худал яриад байгаа тухай өөрийн гэсэн төсөөлөлтэй болно байх гэдэгт итгэж байна.

ө

Ж.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
saxal tsogbaatar o.u-xxk-nii tsagdaa dotorx "gal xamgaalagch" prokurort shar erdene-baatar 2 baisniig bux xuuliinxan medne shuu dee!!! zailuulsand bugd 100% talarxaj baigaa!!! mongo xuchtei yumdaa,o/undraa gej luivarchidtai shudraga temtslee urgeljluulj gemt xerguudiig ni shuuxeer shiiduulex ni zov shuu setguulchdee!!!
2014-05-20
орголмаа :
тайбан ахаа та болиочээ танаас үнэхээр ичэж үхлээээ
2014-05-20
хахах:
банкаа болж хахахах ингэж байхдаа яаг таарна
2014-05-20
irgen:
hurungu iig ni huraaj bgaad buudaj alaach
2014-05-20
99999:
ан нам ийм хогийн луйварчинг зайлуулсан нь болсон юм тэгээгүй бол мөн ч их гай болж байгаа даа
2014-05-20
эээззз:
энхтайван гуай та ингэж яваад нас бие 2 чинь дийлэхгүйээ сансанийчин гарз чи бол бузар сүг шүүдээ өөрийнхөө хийсэн мэхэндээ *ан дээрээ унчаад байгаагаа биздээ
2014-05-20
зочин :
банкя та заргач ч гэсэн увсын булэгл цо барахгуй зурх чинь хаагдсж ухэ нэ шуу
2014-05-20
zojin :
teeber hogjiliin anknii enkhtaiban z ariun tungalagakhan hun bish hoyelang ni suulgaj shalgaad uziriig ni olj bolokhgi umbolob uu bie bie bizseer tor zasgiin ajil nam ebseliin asuudal bolokh ni gamgiin aidbartai unen um 461t houeulang ni hiriod sai. shlgan yzeed shiidee edl
2014-05-20
goodgoodherherherght:
nevteruulegch inchinhorloo ta ene liubariin mongoor amia tejeej l bga uym bna shuu
2014-05-20
пиии :
ванкаа харавчвааа та ингэж байгаад биеээ бодоо монго олдно вие олдохгуй шуу
2014-05-20
вввввввввв:
энэ хун галзуурахнээ
2014-05-20
ahmad:
ah-iin neriig buzarlasan novshoor tug tahih heregtei.dorligjav hamgaalaad bnuu.
2014-05-20
kkkkk:
butehguishdeee
2014-05-20
zochin:
owuniin undra gej yamar uil alilgaa erheldeg kompani be dandaa buruu gariin ajil hiideg wm bolov uu dandaa l bolohgui wmand ner ni uabj bh wm
2014-05-20