Д.Мөнхбаяр иргэншлээ сэргээх боломжтой
Олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр гавъяатын иргэншилтэй холбоотой Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газраас мэдэгдэл гаргажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Д.Мөнхбаяр гавъяатын хувьд Монгол Улсын харьяатаас гарсан. Үүнээс хойш найман жилийн дараа буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 26-нд Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргаж баримт бичгээ тус байгууллагад өгчээ. Баримт бичгийг нь хянан шалгахад Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтын дагуу бүрэн бүрдүүлээгүй байсан аж.
а
Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай” гэж заасан шалгуур нөхцөл хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, ХБНГУ-ын харьяатаас гарсаныг нотлох баримт, эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй байжээ.
а
Монгол Улс иргэний давхар харьяаллыг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй тул Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээхээс татгалзаж, түүний баримт бичгийг 2013 оны долоодугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр буцаан хүргүүлжээ. Д.Мөнхбаяр гавъяатын хувьд хуульд заасны дагуу татгалзсанаас хойш зургаан сарын дараа Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлтээ дахин илэрхийлэх боломжтой гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ