Бангкокт цэргийн дэглэм тогтоов

img

Тайландад Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал олон сар үргэлжилсэнтэй холбоотойгоор цэргийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Параттан Панадан хэлэхдээ шилжилтийн Засгийн газар армийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна. Цэргийн хууль нь жагсаал цуглааны үеэр зэвсэг ашиглахыг зогсоож, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэнэ. Энэхүү хууль хэрэгжсэнээр олон нийтийн газар, гол гудамжуудад армийн цэргүүд байршиж эхэлжээ.

6

Тайландын төрийн мэдлийн “Apple agency”-ийн мэдээлсэнээр “Нийслэл Бангкокт л гэхэд 20 гаруй армийн хуягласан танк болон 2000 гаруй дайчин гудамж болгонд байршиж эхэлсэн” гэв. Тайландад 1914 онд баталсан хуулиар “Үймээн самуунд арми хөндлөнгөөс оролцох эрхтэй” гэж заасан байдаг аж. 2006 онд өрнөсөн “Улаан цамцтан” эсэргүүцлийн жагсаалын үеэр Тайландын арми хөндлөнгөөс оролцож, эмх замбараагүй байдал гаргахаас урьдчилан сэргийлж байжээ.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ