Серби улс үерт автав /фото/

img

Балканы хойгийн Серби улсад дөрвөн хоног орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж 24 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Сербид сүүлийн 120 жилд тохиолдоогүй аюултай үер буусан гэж цаг уурчид мэдээлэв.

6

Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)

2014 оны тавдугаар сарын 18. Сербийн Ерөнхий сайд Александр Вучич Серб, Босни, Хорват, Герцеговинд олон хоног орсон хүчтэй борооны улмаас үерийн гамшиг тохиолдсон гэжээ.

5

Фото: (STRINGER - AFP/Getty Images)

2014 оны тавдугаар сарын 18. Олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас Серби улс орон даяар онц байдал зарлав.

5

Фото: (ANDREJ ISAKOVIC - AFP/Getty Images)

2014 оны тавдугаар сарын 15. Хэдхэн хоногт бүтэн дөрвөн сард орох хэмжээний бороо орж Дунай, Сава мөрний усны түвшин эрс нэмэгджээ. Үерт нэрвэгдсэн иргэдийг аврахаар моторт завь, нисэх онгоц илгээсэн байна. Аадар бороо хөрш зэргэлдээ Босни, Хорват улсуудад ирэх долоо хоногт үргэлжлэн орно гэдгийг цаг уурчид сануулсаар байна.

6

Фото: (ANDREJ ISAKOVIC - AFP/Getty Images)

2014 оны тавдугаар сарын 18. Сербийн ихэнх хот усанд автсан ч Обреневец хот хамгийн хохирол амсчээ. Тус хотын 90 хувь нь усанд живжээ. Шабац хотод л гэхэд үерийн түвшин 6.6 метрт хүрч цаашид 7.1 метр хүрч болзошгүй гэв. Хотын үерийн хамгаалалтын бэхлэлт 6.8 метр учир хот тэр чигтээ усанд автах магадлалтай байна.

6

Фото: (SASA DJORDJEVIC - AFP/Getty Images)

2014 оны тавдугаар сарын 17. Нийт 24 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд таван хүн амиа алдаж, 10 гаруй  хүн сураггүй болжээ. Түүнчлэн 20 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Ойролцоогоор 1700 барилга нуржээ.

6

Фото: (STR - AFP/Getty Images)

2014 оны тавдугаар сарын 18. Хөрш Герцеговин болон Боснид 20 хүн амиа алдаж, Хорватад хоёр хүн сураггүй болжээ. Мөн үерийн бүсэд амьдарч буй 100 мянган өрх гэрэл цахилгаангүй хоцорчээ.

6

Фото: (ELVIS BARUKCIC - AFP/Getty Images)

2014 оны тавдугаар сарын 19. Сербийн эрх баригчид дэлхийн улс орнуудаас тусламж хүссэн байна. Орос, Израйль, Турк, Словени, Австри, Люксембургийн аврагчид ажиллаж байна.

6

Фото: (ALEXA STANKOVIC - AFP/Getty Images)

2014 оны тавдугаар сарын 19. ОХУ-ын онцгой албаны аврагчид Сербид 2000 гаруй хүнийг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлэв.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ