Ойн салбарын III уулзалт 2015 онд болно
Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга БНХАУ-ын Бээжин хотноо ажлын айлчлал хийгээд иржээ. Айлчлалын хүрээнд Монгол-Хятадын хилийн усны хамтарсан комиссын ээлжит VI хуралдаанд оролцож, БНХАУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах яам, Ойн улсын захиргааны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийжээ. БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга, БНХАУ-ын Ойн улсын захиргааны дэд дарга Ли Дун Шин-тэй хоёр улсын Ойн салбарын хамтын ажиллагааны асуудлаар уулзаж ярилцсан байна.
а
Тэд 2008 онд эхлүүлсэн Ойн салбарын хамтын ажиллагаа техникийн шинж чанартай байна. Иймд шинэ агуулгаар баяжуулах, илүү бодлогын чанартай асуудлууд руу чиглүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, хоёр улсын Ойн салбарын III уулзалтыг 2015 онд хийхээр тогтлоо.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ