Н.Удвал дэлхийн эрүүл мэндийн ассамблейд оролцож байна
Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо өчигдөр эхэллээ. Гишүүн 194 улсын төлөөлөгч нараас гадна НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, олон улсын төрийн бус байгууллагууд болон ажиглагч нараас бүрдсэн 3000 гаруй төлөөлөгчид энэ удаагийн Ассамблейд оролцож байна. Харин манай улсаас Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр нар оролцож байна.
ө
Энэ жилийн нэгдсэн чуулганы хэлэлцүүлэг “Уур амьсгал ба эрүүл мэнд” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдах юм байна. Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей энэ сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ