Золгүй байдлаар таван хүн нас баржээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-нөөс 20-нд шилжих хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1573 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Харин нийслэлд золгүй байдлаар таван хүн нас барсан бол хулгайн есөн хэрэг гарч, танхайрах 9, булаах 2, хүчиндэх 1, дээрэмдэх 2 хэрэг бүртгэгдэн, шалгагджээ. Мөн зам тээврийн 21 осол гарч, 13 хүн гэмтэн, нэг хүн нас баржээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ