Монголбанк 20.0 сая ам.доллар худалджээ
Арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсний дагуу Монгол банк энэ өдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулав. Ингэхдээ Монголбанк 20.0 сая ам.долларыг 1820.15 төгрөг, 46.5 сая юанийг 292.00 төгрөгийн хаалтын ханшаар худалджээ.
2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 63.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 63.0 сая ам.доллар нийлүүлсэн байна.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй банкууд оролцдог юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ