Х.Тэмүүжин: Таны хууль олон хүнийг шоронд хатаалаа
УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдааны Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийг хамтатган хэлэлцэв. Хуралдаанаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд зүйл, заалт бүр дээр няхуур хандаж байлаа.
g
Тооцооны нэгжээр торгох заалтыг Ц.Нямдорж гишүүн эсэргүүцэж, хувь хүн, байгууллагад халтай шийдвэр, нарийн авч үзэх ёстой гэж анхаарулж байсан юм. Жишээлбэл, тооцооны нэгжээр шүүгчтэй мэтгэлцэж, гар хүрсэн тохиолдолд хувь хүн нэг сая төгрөг, аж ахуйн нэгж 10 сая төгрөгөөр торгох заалт орсон байлаа. Захиргааны зөрчлийн журмаар хийж байгаа ажил чинь аж ахуйн нэгж шүүгчийг "Хууль бусаар дарамталлаа" гээд хэлчихвэл 10 саяар, хувь хүн ингэж яривал нэг сая төгрөгөөр торгуулах нь, Х.Тэмүүжин. Ямар нэг хэлбэлзэл энд алга. Их сургуулийн оюутнуудад хичээл зааж байгаа шиг ярихаа боль. Шүүгчтэй хэрэлдээд нэг сая төгрөгөөр торгуулах нь энэ хуулиар" гэлээ.
g
Үүнд Х.Тэмүүжин сайд "Маргааныг шударга ёсны журмаар шийдвэрлэдэг. Шударга ёсоо бэхжүүлж байгаа тогтолцоогоо хамгаалж байгаа. Хэрүүлээр энэ асуудлыг шийдэхгүй.." гэсэн юм. О.Баасанхүү гишүүн "Хохирогч нарийн сэтгэлзүйг шүүх хуралдааны үед хэн ч барьж чадахгүй. Өнөөдөр хохирогч болчихоод орилж бархираад бөөн юм болдог. Тэгээд хохирсон дээрээ нэмж торгуулах юм уу" гэлээ. Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, экс сайд Ц.Нямдорж хоёрын маргаан ширүүхэн өрнөв.
f
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Чи юу мэдэж энэ хуулийн төслийг оруулж ирсэн юм. Өөрөө уншсан юм уу. Хуулийн байгууллагыг дүгнэж ярьдагаа боль , чи. Би чамайг албан тушаалдаа тэнцэхгүй байгаатай чинь холбогдуулж асууж байна. Дандаа хувийн амьдралд тохиолдсон зүйлээр дандаа хуулийнхныг дайрдаг. Битгий хуцаарай" хэмээн дайрав.
6
Үүнд Хуульзүйн сайд Х.Тэмүүжин мөчөөгөө өгсөнгүй.
6
-Та надтай адилхан шүү. Таны наад хууль чинь олон хүмүүсийг шоронд хатаалаа. Таны наад хууль чинь олон залуучуудын амьдралаар тоглолоо. Нийт хоригдож байгаа залуусын 40 хувь нь танхайн хэлбэрээр шоронд орсон байна. Өөрчлөх шаардлагатай байна. Та үүнийг өөрчлүүлэхгүй гэж бүх зүйлээр дарамталж байна. Би үүнийг өөрчлөх болно гэв. Сайд гишүүн хоёрын маргааныг Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж тасалж, дэг зөрчихгүй байхыг анхааруулсан юм.
g
Хуульзүйн байнгын хорооны гишүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
g
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ