Д.Эрдэнэбат: Шоуддаг, ард түмэнд таалагддаг цаг биш

img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Эдийн засгийг эрчимжүүлэх тоолуур гүйж эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдын мэдээлэл сонсож, Монголбанкны асуудал болон хотын удирдлагуудаас энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан хэмээн тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн.

s

Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг эхлүүлээд долоо хонож байна. Энэ 100 хоногт нийт 70 гаруй ажлын хийхээр төлөвлөснөө Ерөнхий сайд танилцуулсан байна. Харин АН-ын бүлэг эхний ээлжинд ямар асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай вэ гэдгийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэн, Засгийн газарт чиглэл өгчээ. Тухайлбал, Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах зарим шаардлагагүй импортын хэрэглээг багасгах, ухаалаг хэрэглээг бий болгох шаардлагатай гэж үзсэн байна. Ингэснээр Монгол Улсын иргэд өөрсдөө үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, тэднийг дэмжинэ гэсэн үг аж. Мөн энэ хүрээнд далд эдийн засгийг ил болгох шаардлагатай гэдгийг АН-ын бүлгийн дарга онцолсон. Жишээлбэл, 600 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагч 60 сая төгрөгний машин унаж байна гэж ярьдаг. Энэ нь далд эдийн засгийг агуулга байсан гэж дүгнэж байгаа гэлээ.

s

Мөн төрийн шаардлагагүй хяналт, шалгалтыг зогсоож, бизнес эрхлэгчдэд зөвлөмж өгөх чиглэл явахыг яаравчлах шаардлагатай гэж үзжээ. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт Хяналтын тухай хуулийн төслийг УИХ дээр унагасан. Энэ хууль унахад олонхийн бүлгийн зарим гишүүд байсан ч гэсэн МАН-ын бүлгийн гишүүд 26-уулаа эсрэг санал өгсөн нь бодлоготой байсан гэж үзэж байгаагаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд Ашигт малтмалын тухай хууль, жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай хууль, Газрыг эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр өмчийн асуудлыг шийдэх гэх мэт төслүүдийг яаравчлах шаардлагатайг АН-ын бүлэг сануулсан байна.

a

Удаах асуудал нь Монголбанк. Монголбанк нь валютын ханшийг өсгөхгүй байх нь төв банкны үндсэн үүрэг. Монголбанк бол УИХ-ын дэргэдэх байгууллага. Гэхдээ Засгийн газар Монголбанк хоёр зоосны хоёр тал. Тиймээс хариуцлага ижил байх ёстой гэдгийг АН-ын бүлэг сануулсан байна. Тус банкны үйл ажиллагаанаас олон зүйл хамаарч байгаа ч Монголбанк Засгийн газраас үл хамаарч, өөрийн боломж нөөцийг ашиглан хөрөнгө оруулалт,  санхүүгий, татах ажлыг хийх ёстой. Мөн арилжааны банкуудад тавьж байгаа хяналтаа эргэн харах ёстойг сануулсан байна. Шаардлагатай гэж үзвэл Засгийн газар болон Монголбанкнаас олгогдсон санхүүжилтийг хэр зэрэг үр өгөөжтэй зарцуулж байна вэ гэдэг асуудлаар Монголбанк, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороотой хамтран ажлын хэсэг гаргаж, ажиллах боломжтой гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна.  Үүнээс гадна бие даагч гишүүдийн зүгээс Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох асуудлыг сануулсан бөгөөд хариуцлага ярихын тулд заавал огцруулах шаардлагагүй гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон. Тэрээр хэлэхдээ, одоо бид ажил хийх ёстой болохоос популизм хийх хугацаа биш. Зарцын дүр эсгэж ард түмэнд таалагдах биш реформоо хийж, эдийн засгаа сэргээх тал дээр шахаж, шаардаж ажилладаг болохоос хэн нэгнийг авч хаядаг хугацаа биш гэлээ.

s

Мөн энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нийслэлийн удирдлагууд энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан байна. Тэдний мэдээллийг сонссоны дараа АН-ын бүлгээс өнгөрсөн хоёр жилд хийсэн бүтээн байгуулалтын ажлыг нь үнэлж байгаа гэдгээ хотын удирдлагуудад хэлсэн байна. Хотын дарга болон Эдийн засгийн хөгжлийн сайд нарын хоорондох маргаанаас болж нийслэлд “Гудамж” төслийг хэрэгжүүлэхгүй гэсэн маргаан өнгөрсөн хугацаанд олон явсан. Тэгвэл АН-ын бүлгээс энэ асуудлаа цэгцэлж, нийслэлийн “Гудамж” төслийг үргэлжлүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт чиглэл өгсөн байна. “Гудамж” төслийн хүрээнд хийгдэх ажлууд нийслэлд төдийгүй орон нутагт ч ижил хийгдэх ёстой гэдгийг АН-ын бүлэг онцолсон байна. Үүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийг нэмэгдүүлэх, бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр ажиллахыг хотын удирдлагуудад чиглэл өгчээ.

sa

Үүний дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

a

-Ашигт малтмалын хуулийн хүрээнд 100 гаруй тусгай зөвшөөрлийг сэргээнэ гэсэн. Өмнө нь Ашиг малтмалын газрын даргаар ажиллаж байсан Н.Батхуягийг буруутай гэж үзэн хорих ялаар шийтгэсэн. Тусгай зөвшөөрлийг сэргээх юм бол Н.Батхуягийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

sa

-Ашигт малтмалын  хуульд тусгасан геологи, хайгуулалтын зөвшөөрөл олгох тухай заалт байгаа. Энэ заалт батлагдсанаар 1000 гаруй лицензийн асуудал эргэж яригдана. 146 гэсэн тоо байдаг ч тухайн үедээ Засгийн газар цуцалсан. Цуцалсан хууль гарсны дараа лицензүүд олгогдсон гэсэн маргаан үүссэнээс Ашиг малтмалын газрын даргаар ажиллаж байсан хүнийг хорьсон гэж бодож байна.Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн үйлдэл байсан гэж бодож байна. Хуулийн байгууллага ямар зүйл, заалтаар энэ хүнийг шалгаж, хорьсныг мэдэхгүй. Тэр хуулиараа шийдэгдэнэ. Харин бид Ашигт малтмалын тухай хуулийг яаралтай батлах ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Энэ хууль батлагдвал нэг тэрбум гаруй долларын орлого нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.

a

-Х.Баттулга сайдын оронд ямар хүнийг томилох юм бэ. Танай намын бүлэг дотроо ярьсан уу?

-Хуулийнхаа дагуу л хүнээ сонгоно. Засгийн газар ямар хүн оруулахаа хэлээгүй байна. Манай нам энэ талаар нарийн зүйл яриагүй.

a

-УИХ-ын гишүүнээсээ сонгох уу. Эсвэл гишүүн биш хүн сонгох уу?

-Одоогийн хуулинд яаж заасан байна. Тэрүүгээрээ л сонгоно.

a

-Долларын ханшыг барьж чадаагүй Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай асуудал яригдаж байна. Үүнд танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Одоо бидний ажил хийх хугацаа болохоос биш. Шоуддаг , ард түмэнд таалагддаг цаг биш. Хэн нэгнийгээ шахаж ажиллуулахаас биш хөөдөг үе биш ээ. Эдийн засаг чинь хэцүүд лээ. Ажил хийхэд садаа болох үйлдэл битгий гаргаасай гэж бодож байна.

a

-Өрийн удирдлагын хуульд танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Өр гэдэг үгийг буруу оруулж ирсэн байна лээ. Уг нь зээлийн эрсдлийн даатгал байхгүй юу. Уг хуулийг дэмжиж байгаа. Хэлэлцүүлгийн явцад ярина. Гуравны хоёрын дэмжлэг авах байх гэж бодож байна.

s

-Хяналтын удирдлагын хуулийг батлах болоход танай намынхан гараад явсан. Харин МАН-ынхан нийтээрээ эсрэг санал өгснөөр унагасан. Үүнд чуулга тасалсан танай намынхны хариуцлаггүй байдал харагдаж байгаа биш үү?

-Бид өөрсдийнхөө алдаа дутагдлыг хүлээнэ. Хамгийн гол нь их хурал чинь олонхынхоо шийдвэрийг гаргах ёстой. Зохион байгуулттайгаар Ардын намынхан эсрэг санал өгсөн. Нийгэмд ард түмэнд ашигтай зүйлийг унагана гэдэг чинь намын эрх ашгаа бодсон, улс орны эрх ашгийг үл тоосон үйлдэл гэж харж байгаа.

a

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdenebat:
zasgiin gazar baiguulah bolhooroo olonhi bolchihno buruu um garval ene26 olonhooroo diilchihlee geed helchihna harin zugeer um bish uu
2014-05-21
zopig:
man namiin songuuliin shou bolno doo.orond orson geed l orilood bna.tegvel man namiihan or taviad ch bolohnee uls ornoo hogjuulehgui yugaa hiij hudlaa oorsdoo idej ard tumnee yaduuruulah ih zamiig tavij ogson yum be.odoo neg ih unench ard tumendee hairtai humuus bolchihoj harin mundag shudraga humuus shig oriloj bna daa.oyunhorol odoo yanaa hooloi am ni booj uhlee.enhbayriin yaj luivar hiij baihiig haraad ug duugarch chadadgui nud ni bultelzeed duugarah ch erhgui baisan heden gishuud odoo bur davarlaa l bna.baerdene avraga gej neg helgui korolio bur held orchihson baih yum ingej baij alban tu*l olj avdag humuus shuu dee..ichij amidraach ard tumen gej orilohoo odoo boli .byambatsogt oyunhorol baterdene naraa bas deerees ni nomtoibayar gej neg alia salbadai bna.yu ch medehgui yag neg modon huuheldei
2014-05-21
man sunuusei:
uudgui archaagui mongolchuud hund berh zagiig davan tuulj chadahgui gonginood teriig ni muur bagshman sahan dalimduulj show hiij bna daa. man uls ornoo gesen setgeltei baisan bol mongol ali hediin hugjliin garaan deeree irchih baisan haramsaltai ni zuvhun har amia hicheej uursduu l bayan baihiig boddog bolhoor ard tumen ni elgeeree mulhuj bna. tednii ajlin ur dun iim l bna. 2 hon jil bolj bga an -g odoo dugnene gevel hungun hiisver yavdal bno.
2014-05-21
........:
ан сонгуулиар иргэд бидэнд худлаа амлаж хуурсан байна. иргэд бид л тэнэг юм даа.
2014-05-20
arduud:
ene erdenebat gej yamar hun haanaas garch ireed zahirgaadsan..zandarsan hun ailgasan mash hargis zantai ardchilal olon urgalt sanaag demjdeggui hun yum uu? baga nuurt mori uraldiulsan l hun baisan baih uurhaid ch oligtoi yum hiisen yim uu daa
2014-05-20
zochin:
yag dorvitou yu hiih tuhai yu ch alga. mungu ugaah gudamj tusuluu bol ontsolj bn uu tee.an bol chadamjgui bolsiin bn. neg l ih ideh uuhiin don.
2014-05-20
zochin:
ardshilsan nam mongloliig urund oruulj dansiin ulailgaj utund barigduullaa odoo hurdan zailaacheeeeeeeeeeeeeeeeeee
2014-05-20
зочин:
эрдэнэбат зөв ярьж
2014-05-20
зочин:
ман нам биш болоод удаж бна ман ыг мөнгөөр худалдаж авсан мэнхболд монгол төрийг мөнгөөр худалдаж авна гэж горьдож бна ман ыг сөнөөх ганцхан зам бий монгол улсад бүтээн бгуулалтыг идэвхтэй өрнүүлэхэд ман шарласан номын түүхэнд үлдэнэ
2014-05-20
ардмаа:
ан гэж ард түмнийг өрөнд оруулчихаад өөрсдөө улайн цайм, айх зүйлгүйгээр төсвийн хөрөнгийг хувааж идэж байна шүү. үүнийг нь элбэгдорж мэдэж байгаа атлаа огт дуугарахгүй байна. харин атг-ын хурц мэдэж баахан шантажлаж, өөрсдөөс нь доллар аваад өнгөрөөж байна. ман-ын үед арай ч ийм байгаагүй юм даа. ард түмэн ядуу байх тусмаа жаахан мах, шуудай гуралд л хууртана. харин баян байх юм бол сая саяар мөнгө өгөөд ч тоохгүй, тэд шудрага ёс ярина.тийм учраас ард түмнийг ядуу байлгая гэж анын элбэгдорж, энэ эрдэнэбат, з.энхболд, алтанхуяг, бат-үүл, тэмүүжин нар тохирсон гэнэ шүү.
2014-05-20
ч.туяа ботбб:
аль нь ч гарсан ард түмний амьдрал сайжрахгүй нь тодорхой боллоо. би бол 1996 онд ардчилалынхан гараад луйвардаж авсан гал халуун залуу насны минь хөдөлмөр шингэсэн нэг араа байраа авах юмсан гэхээс өөр сонирхол алгадаа. энэ талаар туслах хүн байвал туяа намтаева хаягаар фейсбүүкрүү орж холбогдоорой
2014-05-20
батаа:
энэ нэг муухай шалдан толгойтой зэвүүн хулгайч улс төрөөс хурдхан зайлаасай даа.ийм юмаар л ан дүүрсэн болохоор яаж өөдтэй байх вэ дээ. тамхи татна, архи ууна, хүүхэн шаана, авлига авна налйахад байхдаа тийм л балиар амьтан байсан даа чамайг уурхайчин бид мэднэээ. намын нэр *тсан өмхий гүзээ
2014-05-20
zochin:
uls ornii eg, ediin zasag, eruugin nuxtsul baidal undsendee unaltiin dood shatand ochloo.xereldexee boliod ajlaa xiimeer yum.
2014-05-20
адар:
хожуу ч гэсэн ийм үг хэлсэнд тань баярлалаа. одоо манай нам засгийн эрх барьж чадахгүй юм байна гэж хэлбэл бүр их баярламаар байна.
2014-05-20