“МН370” онгоцыг сөнөөгч онгоц сөнөөсөн гэв
Сураггүй болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлж буй Малайзийн “MH370” онгоцыг ямар шалтгааны улмаас өнөөг хүртэл олдохгүй байгаа талаар бичсэн ном худалдаанд гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өчигдрөөс эхэлж худалдаанд гарсан “МН370-ийн тайлагдашгүй нууц” номыг бичсэн зохиолч Найжель Коурсорна “Онгоцыг АНУ, Тайландын сөнөөгч онгоцууд сөнөөсөн” хэмээн номынхоо нээлтийн үеэр хэлжээ.
ө
Тэрбээр “Онгоцыг алга болох үед Өмнөд-Хятадын тэнгист АНУ, Тайландын хамтарсан цэргийн сургууль болж байсан. Тэгэхээр сөнөөгч онгоцуудын аль нэгээс нь харвасан пуужин зорчигч тээврийн онгоцыг сөнөөсөн байж болзошгүй. Мэдээж хэрэг дүүрэн зорчигчтой онгоцыг харь гаригийнхан л авч яваагүй бол өөр сонголт байхгүй. Миний номноос энэ бүхний талаар мэдэж болно” гэжээ.
ө
Харин Малайзийн цагдаагийнхан номонд бичигдсэн шиг сөнөөгч онгоцууд “МН370” онгоцыг сөнөөсөн гэх баримт байхгүй учир хэргийн мөрдөн шалгах ажлыг өөр чигт эргүүлж төөрөлдүүлэх гэсэн оролдлого хэмээн зохиолчийг буруутгасан аж.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ