С.Одонтуяа: “Газрын тосны хууль” хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгэж байгаа

img

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаарГазрын тосны тухай хуулийн төсөл олонхийн дэмжлэг авч чадалгүй, унасан юм. Газрын тосны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Болорчулуун АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяаг хувийн ашиг сонирхлоос энэ хуулийг дэмжээгүй гэсэн тайлбарийг хэлж буй. Учир нь С.Одонтуяа гишүүний нөхөр нь Газрын тосны газрын даргаар ажиллаж байгаа учраас ийнхүү хууль унахад нөлөөлсөн гэж тэрээр үзсэн аж. Энэ талаар С.Одонтуяа гишүүнээс тодрууллаа.

6

-“Газрын тосны хууль”-ийг УИХ-аар  унасан. Таныг дэмжсэн санал өгсөн бол хууль унахгүй байх боломж байсан гэж зарим гишүүд үзэж байна. Энэ талаар тайлбар өгөөч?

-Газрын тосны салбар бол Монгол Улсын эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг салбар. Зөвхөн нэг өдөр 800 сая төгрөгийг улсын төсөвт оруулах ёстой. Тэгэхээр энэ нь ямар чухал ач холбогдолтой хувь нэмэр оруулж байна вэ гэдгийг харуулж байна. Манай улстөрчдөд нэг алдаа байдаг. Нэг салбар нь гайгүй хөгжөөд, хөрөнгө оруулалт нь нэмэгдээд ирэхээр хатуурхсан, үргээсэн буруу зүйл заалтыг хуулийн төсөлд оруулж ирдэг.  Жишээлбэл, Гэнэтийн орлогын 68 хувийн татварын заалт байх жишээтэй. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс тэр 800 сая төгрөгийг төлөхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байдгийг би сайн мэднэ. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар хэд хэдэн заалт дээр зарчмын зөрүүтэй заалт байсан. Тиймээс нэг мөсөн өрсөлдөх чадвартай салбарыг бий болгох ёстой гэдэг байр суурьтай байсан учраас дэмжээгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжье гэж байгаа ч нөгөө гараараа хуулинд буруу заалт орох юм бол хөрөнгө оруулагчдыг үргээх, энэ салбарыг зогсоох аюултай. Засгийн газар дахин оруулж ирэхээр болсон. Тиймээс гишүүдийн олонхийн саналыг харгалзан хуульд тусгаж, хурдан хугацаанд батлах ёстой.

6

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх ямар заалт нь юу байсан юм. Өмнө нь газрын тосноос 24 хувийн ашиг авдаг байснаа шинэ хуулиар 50 хувь, газрын тосны төлбөрийг Монголоор дамжуулах гээд олон заалт байгаа шүү дээ?

-Монголын банкаар дамжуулна гэдгийг бүх гишүүд дэмжиж байгаа. Монголын аж ахуй нэгжээр туслан гүйцэтгэгчээ сонгоно гэсэн заалтыг би дэмжиж байсан ч гишүүд унагасан. Ер нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр энэ салбар зохицуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ашигтай тосны 50 хувиас доошгүй, бүтээгдэхүүн хуваах тосны 60 хувиас доогүй байх ёстой гэж хатуу заачихдаг. Хуульд аливаа тоог хатуу зааж болдоггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд, анхааруулаад байгаа. Тосны нийт нөөц нь олборлох тосноос хамаарч их хэлбэлздэг. Иймд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр шийдвэрлэж зохицуулдаг. Өнөөдөр Газрын тосны хууль томоохон хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгэж байгаа учраас бид буруу зүйл, заалт оруулах ёсгүй.

5

-Газрын тосны хуулийн төслийг татаж авах шийдвэр гарсан учраас МАН-ын бүлгийн гишүүд эсрэг санал өгсөн гэж байсан. Засгийн газар хуулиа татаж авах гэж байсан юм уу?

-Энэ хуулийг татаж авах асуудал яригдаж байсан. Сүүлдээ энэ хуулиа батлуулаад, нэмэлт өөрчлөлт оруулъя гээд хэлэлцүүлэгт ч оруулсан юм билээ. Би бол хувь хүний хувьд “Газрын тосны тухай хууль”-ийг батлаад нэмэлт оруулах биш шууд цогцоор нь батлах ёстой гэсэн байр суурьтай байсан.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganga:
ene huuliig barij awah tsag ni bolson bid nar ymarch uhaantai mundag uvm be neg negneesee iluu eh oronch hun boloh geed eruugiin heregteneer hurtel zaalgah uvmdaa
2014-05-20
зочин:
эхнэр нөхөр хоёр улаандаа гарч дээ. энэ гишүүний нөхөр газрын тосны газрын дарга гэсэн байх аа
2014-05-20
иргэнгоомой:
энэ ч эргүү*байна даа храах царианаасаа
2014-05-20
zochin:
odontuya gishuun huviin ashig sonirhloo negdugeert tavidag hun shuu dee gazriin tosnii dargaar nuhruu taviulah gej estoi uzej tarsan daa huurhii taviulj chadsan gevch nuhur ni uneniig helhed tolgoigui erh medelgui tegeheer gazriin tosnii tsaad bodlogo ene huuhnii bodloor hutlugduud bgaa yum.
2014-05-20
жонон:
энэ авгай чинь олигтой амьтан биш байна даа. нөхөр нь алчих гээд байвал бас яах ч юм билээ хоёр талтай л юм. энэ авгай бүү хэл эрчүүд нь уравчихаад байна даа хужаагийн *нүүд минь
2014-05-20
iregen:
nuhriinhuu l ugiig damjuulj baina uu
2014-05-20