Хайди Клум бие хамгаалагчтайгаа эргэн нийлэв

img

Сахиусан тэнгэр Хайди Клум өмнө нь үеэрхэж байсан бие хамгаалагч Мартин Кристентэйгээ эргэн нийлсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ.

Хосууд өчигдөр Нью Йорк хотод зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэд өмнөх шигээ дотно, нэг нэгнийхээ гараас хөтөлсөн байжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Хайди, Мартин Кристенээс харилцаагаа тасалж улмаар бие хамгаалагчийнх нь ажлаас чөлөөлсөн билээ.

Тэрбээр өнгөрсөн сарын сүүлээр өөрөөсөө 13 насаар дүү Вито Шнабель гэгчтэй үерхэж, Техас мужид байрлах гэртээ хамт амьдарч байсан юм.

“TMZ” сайтын мэдээлсэнээр Хайди Вито Шнабель хоёр өнгөрсөн долоо хоногт салсан гэнэ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ