МУГТ, Их мастер Д.Эрдэнэбилэг гурван оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна
Урд хөршийн Бээжин хотноо оюуны спортын шилдгүүдийг нэгэн дор чуулуулсан их наадам болж байна. Спорт Аккорд Майнд Гэймс буюу Дэлхийн оюуны спортын наадам өнгөрөгч бямба гаригт хөшгөө нээсэн юм. Энэ наадамд манай улсаас МУГТ, Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг 100 буудалт даамын төрөлд оюун ухаанаа сорьж байгаа. Тэрбээр эхний тойрогт ОХУ-ын их мастер А.Гетманскийтай таарч цагаанаар тоглож хожсон. Харин хоёрдугаар тойрогт даамын өлгий нутгийн даамчин Пим Миюрсийг хожиж, гурав дахь тавилдаа тэнцсэнээр гурван оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Энэ наадмын шагналын сан нь нэг сая евро бол Дэлхийн оюуны спортын наадам нь шатар, бриж, го даам, хятад шатар гэсэн таван төрлөөр дэлхийн шилдгүүдийг тодруулах юм. Наадмын шатрын тэмцээнд дэлхийн шилдэг их мастерууд Г.Камский, В.Иванчук, А.Костенюк, Хоу Ифан нарын зэрэг эрэгтэй 24, эмэгтэй 24; даамын тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8; бриж нийт 48=24+24; го даам 30=24+6; хятад шатар 20 =12+8 тамирчин өрсөлдөж байна. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ