Өлзийт сумын баг шилдгээр шалгарлаа
“Ардын боловсролын тэргүүний ажилтан” ахмад багш Д.Дэнсмаагийн нэрэмжит математикийн бүсийн олимпиад найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уламжлалт бүсийн олимпиадыг Архангай аймгийн Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх сумдын 1-5 дугаар ангийн сургагчид болон бага ангийн математикийн багш нарын дунд зохион байгуулагдаг аж.
й
Нийт 170 гаруй сурагч оролцсон уг олимдиадад нийт 73 медалийн эзэн тодорсон байна. Бага ангийн сургалтыг дэмжин, хөгжүүлэх, хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг нээх зорилтын хүрээнд ийнхүү эхний гурван байр бус бодлого, даалгавраа амжилттай биелүүлсэн хүүхэд бүрийг урамшуулан шагнажээ. Олимпиадын бодлого болоод шалгаруулалтыг аймгийн Математикийн багш нарын холбооноос дүгнэн явуулсан бөгөөд багийн нийт дүнгээр нэгдүгээр байранд шалгарч шилжин явах цом, алтан медалын эздээр Өлзийт сумын баг хамт олон шалгарчээ.
й
Энэхүү олимпиадыг Хотонт сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал ивээн тэтгэсэн байна. Уг олимпиадыг нэгэн зэрэг Тариат, Эрдэнэмандал суманд бүсчлэн зохион байгуулсан аж.
й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ