Төгсөгчдөд хөдөлмөр эрхлэлтийн тухай сургалт явуулж байна
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж” их, дээд сургуулиа төгсөж байгаа оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөг тогтмол зохион байгуулж байгаа аж.
a
Соёл урлагийн их сургуулийн Соёл иргэншлийн сургуулийн Соёл урлагийн менежмент, Соёл урлагийн маркетингийн менежмент мэргэжлээр төгсөх ангийн 40 гаруй оюутан залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг Энэ сарын 16-ны өдөр эхлүүлсэн гэнэ.
a
Сургалтын өдрүүдэд ажил хэрхэн хайх вэ, ажилд ороход шаардлагатай материалыг хэрхэн бүрдүүлэх, CV бичих, ярилцлаганд хэрхэн орох талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Он гарсаар Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “Төгсөгч-2014” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж их дээд сургуулиуд дээр уг сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа аж.
a
Цаашид энэхүү үйл ажиллагаа нь үргэлжлэн явагдах юм байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ