Харри эртний цэнгэлдэхтэй танилцав
Их Британий угсаа залгамжлах ханхүү Харри эртний Ромын домогт Колизей цэнгэлдэхтэй танилцсан тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Ханхүү өчигдрөөс эхэлж Итали улсад 3 хоногийн хугцаатай төрийн айчлал хийж байгаа юм. Айлчлалынхаа эхэнд Дэлхийн II дайны үеэр амиа алдсан дайчдын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна. Харри өнөөдөр Италийн үнэт өв, дэлхийн долоон гайхамшигийн нэг Колизейтэй танилцаж, Ромын эртний дайчид буюу гладиаторуудын үзүүлбэрийг үзэж сонирхжээ.
6
Тэрбээр Италийн удирдлагуудад хандаж “Дэлхийн гайхамшигт өвийг хамгаалахын тулд хөрөнгө,мөнгөө бүү харамлаарай. Алдарт Колизей бол хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл. Агуу дайчдын өлгий билээ. Өнөөдөр энэ ертөнцийн хамгийн гайхалтай эртний байгууламжтай танилцаж сэтгэлээ баясгасандаа баяртай байна. Колизейг бурхан ивээг” хэмээжээ.
6
Манай эриний өмнөх I зуунд баригдсан Колизей цэнгэлдэхэд гладиаторуудын тулаан болж, Ромын гар урлаачид болон дархны газар, худалдааны төв байсныг Италийн археологичид баталсан юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ