Боловсролын суурь бодлогын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр боллоо

img

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

ы

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлж, төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр тусгажээ. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого шинэчлэн батлагдсанаар боловсролын чанарын баталгааг хангах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс боловсролын салбарын дараах хууль тогтоомжид зохих өөрчлөлтүүд орох юм байна. Ингэснээр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай зэрэг хуулиудад өөрчлөлт орох ажээ.

й

Эдгээр хуулиудад бодлогын баримт бичгийг дагаж өөрчлөгдөх томьёоллыг эхний төсөл хэлбэрээр боловсруулсан. Хуулийн төслүүдийг боловсруулах судалгааны зарим ажил хийгдэн, эхний хувилбарууд боловсрогдоод байгаагийн зэрэгцээ судалгааны үндсэн дээр мэргэжлийн байгууллага, холбоо, иргэдийн оролцоотой олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулахад бүхий л талын оролцоог хангаж ажилласан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа тодотгосон юм.

й

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан асуултдаа, сайн багш нартай байж боловсролын салбарыг хөгжүүлнэ, багш нарын хөдөлмөр нэмэгдэж байгаа ч ажлын үнэлэмж, нийгмийн баталгааны асуудал бодлогод яаж туссан талаар тодруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, тогтоолын төслийг хэрэгжүүлэх 10 жилийн хугацаанд боловсролын салбарт гарах өөрчлөлт харагдахгүй байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас болон сургуульд явах сонирхолгүйн улмаас сургууль завсардсан хүүхдүүд байдаг. Ийм нөхцөлд эдгээр хүүхдүүдэд боловсрол олгох асуудлыг бодлогоор хэрхэн шийдэх, түүнчлэн зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид элсдэг болсноор хөдөө орон нутагт амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан тэднийг дотуур байранд суулгаж байгааг төрөөс эргэж харах боломж байгаа эсэхийг лавласан юм.

й

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулахдаа “Тухайн багшийн эзэмшсэн арга барилаас шалтгаалж ажлын ачаалал нь өөр өөр байдаг. Цаашид багш нарын цалинг нэмэх бодлого барина. Ингэхдээ аль болохоор хүүхдүүдийг хамруулсан секц, дугуйлан зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагааг урамшуулах чиглэлийг баримтлах зорилготой. Сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олгож байгаа өнөөгийн тогтолцоо үргэлжилнэ. Зургаан настай хүүхдүүдийг дотуур байранд байлгах асуудал үнэхээр хүнд байдалтай байгаа. Дотуур байранд хүүхэд асрах багш ажиллах тухай тогтоол 2010 онд батлагдсан ч хэрэгжилт муутай байна. Цаашид бүх ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг асрах багштай болгох асуудлыг шийднэ” гэсэн юм.

ы

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал “Монгол Улсад боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичиг байдаггүй юм уу. Боловсролын тухай хууль бодлогын баримт бичигт тооцогдохгүй юу. Боловсролын шинэ стандарт мөрдүүлнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Үүний хэрэгжилт хаана байна вэ. Энэ бодлогын баримт бичгийг ямар судалгаа, юун дээр тулгуурлаж гаргав. Боловсролын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бий болгоно гэдгийг юу гэж ойлгох юм бэ. Хэрвээ бодлого ярих гэж байгаа бол багш нарын цалин, нийгмийн асуудал, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт гээд нэн түрүүнд шийдвэрлэх тулгамдсан асуудлуудыг хөндөх ёстой. Цалин бага байхад боловсролын салбарт ямар өөрчлөлт хийх юм бэ” хэмээн шүүмжлэлийг хэлсэн юм.

й

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуудлыг нухацтай ярилцаж, чамбайруулан нэлээд хэдэн жилд гар хүрэхгүй мөрдөж ажиллах хэрэгтэй хэмээн үзэж буйтай Байнгын хорооны дарга санал нэг байгаагаа илэрхийлээд, ирэх долоо хоногт боловсролын суурь бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгийг дуулгалаа. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

й

Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн эхэнд салбарын сайдууд тухайн яамдын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар энэ асуудлыг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд дээр ярих ёстой. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг яриагүй. Иймд бүлэг дээр нухацтай ярилцах шаардлагатай тул уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулья гэсэн горимын санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжээгүй тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

йы

Жил болгон Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцдэг. Энэ нь Улсын Их Хурлаас Засгийн газарт тавьж байгаа хяналтын нэг. Одоогийн мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулиар Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд санал, дүгнэлтээ нэгдсэн чуулганд танилцуулах дэгтэй. Дэгийн дагуу холбогдох байнгын хороод өөрсдийнхөө чиг үүргийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх ёстой. Гэсэн хэдий ч Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэх аргачлал тодорхой биш байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей хэллээ. Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Байнгын хороогоор хэлэлцсэн тухай санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagsh:
saidaa ta chadnaa zorigtoi hii bagsh nariin tsaling l nemeed oguulchih manai bagsh nar mundag shuu yalanguia tsetserlegiin bagsh nariig hamgiin turuund suuri ni shuudee
2014-05-21
bj-800:
боловсрол улс төрчдийн мөнхийн тоглоом юм байна даа. отгонбаяр кембриж гэж баахан ярьсан. гантөмөр сайд юу юу гээд байгаа юм бүү мэд. ебс шалгалт авахгүй гэснээ 9-р ангиас авах болох шив дээ. му 24 жил турших юм байна даа. одоо бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр туршина гэнэ дээ бшуяам.
2014-05-21
bi bi:
энэ салбарт ирсэн дарга нар зөв бодолтой хүн байхгүй байхад яах билээ дээ жишээ нь согон шалгаруулалт гээд цэцэрлэг сургуульд ажиллаж байгаагүй сүүлийн 10 жил энэ салбарт ажлаагүй хүнийг цэцэрлэгийн эрхлэгчээр томилоод байгааг юу гэхэвдээ энгэхээр тэр цэцэрлэгийн ажил ямар байхав ойлгомжтой юм биш үү
2014-05-21
зочин:
хоёр зүйл хийхэд л боловсрол сайжирна. нэгдүгээрт цалинг хангалттай нэмж багшийн үнэлэмжийг сайжруулж амьдралын баталгаатай болгох, хоёрдугаарт урт хугацаанд тогтвортой энэ бодлогоо барих. өөр юу ч хийж хэрэггүй энэ хоёрыг хийхэд урсгалаараа сайжирна. гол нь цалин, тогтвортой цалин нэмэх бодлого
2014-05-21
зочин :
ямар ч сайд гараад бооловсрол сайжирдаггүй заяагүй салбар юм аа хэзээ нэг олигтой сайдтйа болж зөв замдаа орох болоо бүү мэд
2014-05-20
багш:
үнэхээр гантөмөр сайдаа цалин бага байхад ажил сайжруулах тухай мянган хууль гаргаад мянган гоё хөтөлбөр ном гаргаад хэрэггүй ш тээ багш чинь нүцгэн гүйж бна багш чинь хоосон хонож байна.2 хүүхдийн төлбөрөө хийгээд цалингйин зээл хөлсний байранд суудаг багш мах иднэ гэж байгүй ш тээ би гэхэд сүүлийн нэг жилд мах идээгүй л явж байна гутал битгий хэл оймс ч авдаггүй дээ эх орондоо гомдолтой биш дээ ямар
2014-05-20