Хамгийн шилдэг нь “Кихот ноён”

img

Дэлхийн алдарт зохиолч Мигель де Сервантесын зохиол УДЭТ-ын найруулагч УГЗ Б.Баатарын найруулсан “Кихот ноён” сонгодог жүжиг “Гэгээн муза-11” наадмын шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан.

ө

Драмын жүжгийн төрөлд нэр дэвшсэн энэхүү жүжгийн найруулагч Б.Баатар шилдэг найруулагчийн шагнал хүртсэн бол эрэгтэй шилдэг гол дүрийн шагналын Кихот ноёнд хувилсан МУГЖ С.Жаргалсайхан хүртсэн. Мөн шилдэг тайзны зураачаар тус жүжгийн зураач С.Ариунболд, шилдэг эрэгтэй туслах дүрээр уг жүжгийн Санчо Панса буюу СТА жүжигчин Г.Амгаланбаатар тодорлоо.

ө

Ийнхүү шагналын хур бууж, дөрвөн муза хүртсэн “Кихот ноён” энэ жилийн наадамд түрүүллээ.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

төрмөнх:
баатар гэж нөгөө жүжигчдээ аймаар загнадаг найруулагч мөн үү? ёстой нэг ким чен ун шиг дарангуйлагч нөхөр гэсэн.
2014-05-21