“Сахиусан дара эх”-ийг дэлхийн баримтат өвд бүртгэжээ

img

“Сахиусан дара эх” судар ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж”хөтөлбөрт бүртгэгдсэн байна. БНХАУ-ын Гуанжу хотноо тус хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн ээлжит хурал болсон. Энэ хурлын үеэр баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсний нэг нь Манай улсаас дэвшүүлсэн “Сахиусан Дара эх” бүтээл болжээ.

ө

Энэхүү  бүтээл нь 20-р зууны эхэн үед Гандантэгчинлин хийдийн гүн ухааны гурван дацангийн нэгийнх нь нэртанги данбо гэвш, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагжийн бүтээсэн Ногоон, Цагаан Дара эхийн төвд бичмэл судар юм. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо, Үндэсний Номын Сан хамтран уг судрыг дотоодын болон  олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн аж.

б

Дашрамд дурдахад ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж”   нь олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий баримтат өвийг бүртгэн  хадгалан хамгаалж, олон нийтийн ухамсар ойлголтыг нэмэгдүүлэхийг  уриалсан хөтөлбөр юм.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ