Хоёр байнгын хороо хуралдана
Өнөөдөр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхлэх бөгөөд зургаан асуудал хэлэлцэх юм байна.
s
Хэлэлцэх асуудал
a
Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, хэлэлцэх эсэх/;
sa
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай, хэлэлцэх эсэх/;
a
Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
a
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
sa
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/;
a
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
sa
Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныхон 14.00 цагаас “Б” танхимд хуралдана.
a
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ