Өнөөдөр болох үйл явдлын тойм
Эрүүл мэндийн яамны хурлын Б зааланд
f
08:30-17:00 цагт осол гэмтлээс урьдчилан сэргийлэх салбар дундын уулзалт болно.
d
МУИС-ийн нэгдүгээр байранд
d
09:00-18:00 цагт "Илхаадын судлал шинэ хандлага" сэдэвт гадаадын 30-аад орны эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
d
Гадаад харилцааны яамны байранд
d
09:30-18:00 цагт Нийслэлийн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Олон улсын "Түншлэл" хурал болно.
d
Төрийн ордны Иргэний танхимд
d
10:00 цагт "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл"-ийг танилцуулах уулзалт Уулзалтад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй иргэний нийгмийн байгууллага оролцох юм.
d
УИХ-ын дэд дарга Л.Цогийн өрөөнд
d
10.00 цагт Цагаатгалын комисс хуралдана.
МҮХАҮТ-д
d
10:00-14:00 цагт "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК цахилгаан хангамжийн 1 ба 2 дугаар зэрэглэлийн хэрэглэгчидтэй уулзалт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын болон нийслэлийн онцгой байдлын газрууд, Тагнуулын ерөнхий газар, Улсын төв эмнэлгүүд, тэдгээрийг хариуцсан төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцоно.
f
Төрийн ордны “Г” танхимд
d
11:00 цагт УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар “Данхайсан бүтэц” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
f
MN мэдээллийн төвд
d
1:00-11:30 цагт ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ хамтран зохион байгуулж буй Тамхигүй дэлхийн өдрийг угтсан үйл ажиллагааны хүрээнд Дам тамхидалтаас сэргийлэх бодлого, арга хэмжээний талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал болно.
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд
СХД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11:30 цагт НИТХ-ын зарим төлөөлөгчид шинээр баригдсан Хүүхэд харах үйлчилгээний загвар төвтэй танилцана.
Гадаад харилцааны яамны хурлын танхимд
ө
15:00 цагт Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим ярилцлагыг зохион байгуулна.
ө
Улсын Филармонийн концертын танхимд
б
18:30 цагт АНУ-ын ЭСЯ-ны Урлагийн Элч хөтөлбөрийн хүрээнд жинхэнэ Америк хөгжмийн төрөл болох хуучин-цагийн Кантри хөгжмийн үнэгүй тоглолт болно.
ө
Монгол бөхийн өргөөнд
б
19:00 цагт "Буряад аянгай hабагша" буриад дууны цомогийн баяр болно.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ