Нигерт дараалсан дэлбэрэлт болов
Нигерийн Жосс хотод 30 минутын дотор таван дэлбэрэлт болж 118 хүн амиа алдаж 56 хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус хотын цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар дээрх дэлбэрэлтийг Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл үйлдсэн хэмээжээ. Дэлбэрэлтийн дараагаар гэрчүүдийн хэлсэнээр “Халдлага үйлдсэн хүмүүс бүгд улаан таван хошуу бүхий цамц өмсч, нүүрэндээ ногоон халхавч зүүсэн байсан” гэжээ.
6
Халдлага үйлдэгчид Жосс хотын худалдааны төв дотор хоёр тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Үүнээс хойш удалгүй хөл хөдөлгөөнтэй гудамж болон эмнэлгийн гадна гурван тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонотан “Энэхүү хэргийг “Боко Харам” үйлдсэн нь тодорхой. Тэд Засгийн газар болон надад сануулга өгч буй нэг хэлбэр. Тэдэнд хэлэхэд, би Ерөнхийлөгчийн хувиар дахин халдлага гаргахыг хориглож байна. Ийм үйлдэл дахин болбол төр ямар хүчтэйг харуулах болно” гэжээ.
5
Өнгөрсөн сарын дундуур тус бүлэглэл дунд сургуулийн 200 гаруй сурагч охидыг хулгайлсан билээ. “Боко Харам”-ын удирдагч Абубакар Шекаугтай Засгийн газар хэлэлцээр хийж ирэх сарын эхээр охидыг талыг суллахаар болсон юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ