Путин бол хоёр дахь Гитлер гэв
Их Британий угсаа залгамжлах ханхүү Чарльз эхнэр Камилагийн хамтаар Австрали улсад айлчлаад буй. Өнөөдөр ханхүү Дэлхийн II дайны үеэр хохирсон хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж хүндэтгэл үзүүлсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Тэрбээр дайны золиос болсон олон мянган хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, хүйтэн дайн дахин гарахгүй байхыг ерөөжээ.
5
Ханхүү “Дэлхийн II дайн бол гашуун түүх. Энэ аймшигт хар дарсан зүүд дахин давтагдахгүйн төлөө бүгд дор бүрнээ хичээх хэрэгтэй. Сүүлийн үед Оросын хэрээс хэтэрсэн үйлдэл Украины дотоодын хямрал зөрчилдөөн яг л дайны галыг санагалзуулж байна. Энэ бүхэнд цэг тавьж чадах ганц эрхэм бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин. Путин дайнаас ашиг унагаахыг хүсч буй Адольф Гитлер шиг харагдаж байна. Гитлер бол эрх ашиг, өшөө хорслоо тайлахын тулд санаатайгаар дайн өдүүлж олон мянган иргэнийг хохироосон нэгэн. Шууд хэлэхэд, Путин бол XXI зууны хоёр дахь Адольф Гитлер” гэжээ.
5
Ханхүү Чарльзийн төрийн дээд хэмжээний айлчлал энэ сарын 24-нд өндөрлөх юм.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ