Эцэг эхчүүдэд зориулсан сургалт явагдаж байна

img

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 19-нөөс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зориулсан сургалт  явуулж байгаа аж. Уг сургалтыг ЭМЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн хөтөлбөр", Италийн АИФО байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Европын Холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм.

a

Сургалтаар "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн сургагч багш Б.Галя, хөдөлгөөн засалч эмч Л.Алтанцэцэг нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзлэг хийн, эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн асрах сувилах, дасгал хөдөлгөөн, массажийг тогтмол зөв хийснээр хүүхдийн хөдөлгөөн сайжрах талаар зааж зөвлөгөө өгч байна. Сургалт энэ сарын 25 хүртэл үргэлжлэнэ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ