Украинаас 10 мянга гаруй хүн дүрвэжээ
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр Украины “Удар” намын удирдлагууд Засгийн газраа буруутгаж, Европын холбоонд нэгдэхийн тулд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Энэхүү эсэргүүцлийн жагсаал даамжирч Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагааж, шинэ Засгийн газар байгуулсан билээ. Хагас жилийн турш үргэлжилсэн Украины дотоодын хямралаас үүдэж 10 мянга гаруй иргэн эх орноосоо дүрвэж, хилийн дээс алхсан тухай “ВВС агентлаг мэдээллээ.
6
НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг Украины хямрал эхэлсэнээс хойш 10 мянган хүн орон гэрээ орхиж, дүрвэсэн гэдгийг баталсан байна. Тэдгээрийн дийлэнх нь Крымийг ОХУ-д нэгтгэсэнтэй холбоотойгоор нутгаасаа дүрвэсэн Татар үндэстнүүд гэнэ. НҮБ дүрвэгсдэд туслахаар нийслэл Киев, Херсон, Львов хотуудад үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ