Үнэгүй зөвлөгөө
Энэ сарын 25 буюу ирэх ням гаригт Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдөр тохиох аж. Энэ өдрийг угтан “Өмгөөлөгч-иргэн таны төлөө” өдөрлөгийг ирэх баасан гаригт Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр иргэдэд хуульзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, эрх зүйн туслалцаа үзүүлэх юм байна. Мөн энэхүү арга хэмжээ дүүргүүдийн Иргэний танхимд ч болох бөгөөд мэргэжлийн өмгөөлөгч нар иргэдэд зөвлөгөө, тусламж үзүүлэх аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ