Соёлгүй улс төр

img

Сөрөг хүчин хэмээн өөрсдийгөө тунхаглаад байгаа МАН-аас улс төрийн ухаалаг тоглолт гарахгүй болсоор удсан. Үүнийг олон нийт МАН-ын “шархтай” лидерүүдтэй холбон тайлбарладаг. Өөрсдөө төрийн эрхийг 20 шахам жил барьж зах зээлийн эдийн засагт шилжүүлнэ хэмээн үлгэр ярьсаар хөгжил ч үгүй, хогшил ч үгүй үлдээсэн МАН-ынхны хувьд үнэндээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байгаа билээ. Эрх баригч намыг шүүмжлэх гэхээр өнөө хэд нь “Та нар өөрсдөө хийж байхгүй яасан юм бэ” хэмээн асууж амыг нь таглана.

5

Төрийн эрхэнд халаа сэлгээгүй олон жил ээлжлэн залрахдаа татвар төлөгчдийн мөнгөөр шоудаж, Солонгос руу казинод тоглох зам хүртэл гаргаад амжсан МАН-ынхны хувьд эдүгээ эрх баригч намыг хатуу үгээр хэлэх ч эрхгүй сууна. Тиймээс ч МАН-ын гишүүдийг шархтай чоно шиг хэмээн тодорхойлж, хэлсэн үг нь хий агаарт замхрахтай адил үр дүнгүй сонсогдох болсон гэлцдэг. МАН-ын сайд нарын үлдээсэн өрийг төлөх гэж багагүй хугацаа алдаж буйгаа Ерөнхий сайд болон түүний танхимын гишүүд хааяахан дурсдаг. Сү.Батболдын үед тавьсан өрийг “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсээр төлсөөр хоёр оныг дамнаж буй нь хэнд ч тодорхой болсон. Үүнтэй адил М.Энхболдын хотын мээр болон Ерөнхий сайд байх үедээ будлиантуулсан газрын наймааг цэгцлэх гэж АН-ын холбогдох хүмүүс болсон болоогүй луйврын барилгын зөвшөөрөл, газрын гэрчилгээтэй хөөцөлдсөөр мөн л хоёр жилийг алдлаа.

6

“Төрийн өмчийн газар тул зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” хэмээсэн цэнхэр самбар өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалж байгаад иргэд таатай байдаг. Энэ мэтээр тоочоод байвал МАН-ын засгийн үед ил далд ихээхэн авлигаар шийдэгдэн, эгэл иргэдийг хохироож байсан олон асуудал эдүгээ эрэмбэндээ орж байна. Тиймээс ч олон нийт МАН-ын сайд асангуудыг дэлгэцээр хармагцаа хуучныг санаж, хуудууг нь тоочиж, элэглэн шоглох болсон. Ямартаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өрөөнд заларч, телевизийн сурвалжлагч, камерын дэргэд томрох гэж ихэд хичээсэн М.Энхболд, С.Бямбацогт  нарыг эмээ өвөө нар хүртэл шоглон, залуус онигоо зохион дүрсгүйтэж байхав. Ялангуяа ”Энэ өрөөнд би бас сууж л байсан. Намайг сууж байхад...” гэж ирээд л гэдгэр загнасан М.Энхболдын үгэнд иргэд ихэд эгдүүцжээ. Ерөнхийлөгч Н.Энхбаярын шууд дэмжлэгээр хотын мээрийн суудалд заларч, тэндээсээ кранаар өргүүлэх мэт Ерөнхий сайд болоод амжсан М.Энхболд төрийн өндөр албан тушаалд олон жил ямбалахдаа юу хийсэн юм бэ? Тодруулбал, эдүгээ Н.Алтанхуягийн сууж буй ерөнхий сайдын өрөөнд Н.Энхбаярын шууд нөлөөн дор, МАХН-ын бамбайн цаана хоргодож суухдаа М.Энхболд Монгол улсад ямар шинэчлэл авчирсныг асуух цаг болсон аж. Тухайн үед сонгуулийн шоу хэмээх асар өндөр өртөг бүхий урлагийн тоглолтоор сонгогчдыг хуурч, тойргуудад гурил будаа, авдар авдар архи тараан иргэдийн саналыг ходоодоор нь хэмждэг байсныг эдүгээ олон хүн санаж байгаа. Харин ард нь Н.Энхбаяр, М.Энхболд, Д.Бадамжунай нараар тэргүүлүүлж, “улаан хацарт” хочтой Д.Батбаяраар балиашиглуулан газрын наймаа цэцэглэж, төрөөс төрсөн олигархуудын эгнээ улам бүр хүчээ авч, төрөөс санхүүждэг хувийн компаниуд иргэдийн хэрэглээгээр тоглож байсныг өдгөө ард түмэн мартаж амжаагүй байна. Тиймээс ч М.Энхболдын Н.Алтанхуягийн өрөөнд сонгогч олныг төлөөлөн залрахдаа “Намайг энэ өрөөнд суудаг байхад...” хэмээн цэцэрхсэн нь телевиз үзэгчдийн тэвчээрийг шалгамаар эвгүй сонсогджээ.

5

Дэлхийн эдийн засаг уналтанд орж, түүнийг даган Монголын байдал хүнд байгаа хэдий ч АН-ын толгойлсон Н.Алтанхуягийн удирдсан Шинэчлэлийн засгийн газар 3000 гаруй км зам ашиглалтанд өгч, С.Батболдын үеийн 380 сая ам.долларын өрийг Хятадын талд бүсээ чангалан байж төлсөөр байгаа бус уу? Эдүгээ эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг эрч хүчтэйгээр зарлан, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлж байна. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад төрийн ордны зүүн жигүүр авлигач, газрын наймаачдын өмнө чөлөөтэй нээлттэй байсан нь үнэн л биз. Харин эдүгээ үндэсний үйлдвэрлэгч, шинэчлэлийг эрхэмлэгчдэд нээлттэй болсон. Эсвэл энэ нь 20 шахам жил төрийн өндөр албан тушаалд ээлжлэн тухалж явсан МАН-ын сайд асангуудад таалагдахгүй байна уу?

6

Д.УДВАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgegdel:
an garsnaar amidral dordoj ajil uragshlahaa boliloo. heel hahuuli uridiinhaas ilyy gaarch bn. daraagiin songuulid ajil amidarlaa bodvol an iig songohgyi baimaar bn shy hymyysee
2014-05-26
zochin:
zahialgat niitlel bidnii amidraliig deeshlyylehgyi, altanhuyag ogtsorvol gaigyi bolj magadgyi
2014-05-21
монгол:
ан бүхийг чадаж байгаа гэх тэнэгрэлд хэн итгэх билээ, ан-гүй бол алингаа алдах хэсэгхэн нөхдүүдийн явуургүй нийилэл бололтой. улс орныг элгээр нь хэвтүүлсэн эрх баригчдад улс төрийн болон хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой. ман-ыг магтахгүй ч бас муучлах ёс зүй нийгмийн эрүүл хэсгийн ихэнхэд байхгүй болов уу, өнөөдрийн хямрал гээд байгаа нөхцөл байдлыг өнгөрсөн 20 гаруй жилд олон 10 дахин гарз хохирол багатай туулсан туршлага, чадвар ман-д бий.
2014-05-21
монголхаан:
сүүлийн 2 жилд "шинэчлэл" хийж байна гэж чалчсаар шинэ ч үгүй хуучин ч үгүй баахан л өртэй болж хоцрох шив. юу хийж байна гэж асуувал "шинэчлэл" хийж байна гэчихээд хармаандаа гараа хийгээд алхсан дарга нар л олширсноос өөр юу нэмэгдсийн? аа тийм валютын ханш маш сайхан тэнгэрт хадсан юм байна.
2014-05-21
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa, 2 ix xurshiin terguunuud ailchlax bolson n unexeer saixan medee bna. mng n ediin zasag dald "ediin zasag"n nuutsuu shavxaj bgaa ene ued nen chuxal.umaa.gadaadiin shar tolgoitnuudiig oruulj irex xurungu oruulaltiin xuuliud n uls turiin populizmaas xamgaaalsan tudii buguud oron nutgiin "am tashsan"xar mass bolon irgenii xudulguunuudiig selmee erguulexed n neg ix saad bolsongui.eebeeg singapurt yavaxad ta ard tumnee zaxirch chadaxuu gej xurungu oruulagchid ain shirveetej asuusan gesen.mng gazar nutgiin 1% ezelj bgaa ashiglaltiin "a" litsenziin talbaig darxalj uguxgui bol mng ediin zasag ulam l xazagnasaar baix bolov uu!!! .altankhuyagaa "mahah" taachee malaa!!!.erdenebat duugaa bai!!!mng suld urshuu.
2014-05-21
zochin:
huu ni odoo gazrin naimaagiin urgeljluuldeg yum bishuu
2014-05-21
zochin:
yag unen olon niit tednii bulhaig sain medej baigaa.man bol hamgiin huuduutai nam
2014-05-21