Москвагийн ойролцоо галт тэрэг осолдож зургаан хүн амиа алджээ
Москва хотын ойролцоо “МЧС” зорчигч тээврийн галт тэрэг осолдож, зургаан хүн амиа алдаж, 45 хүн бэртэж гэмтсэн тухай “news.mail.ru” мэдээллээ.
Галт тэрэг Москвагаас Молдавын нийслэл Кишиневийг чиглэн явж байхдаа галт тэрэг замаасаа гарч, хазайн зорчигчдын галт тэрэг рүү унажээ.
“МЧС” галт тэрэг хөдөлгөөнд оролцох үедээ 394 зорчигч сууж явсан бөгөөд ослын улмаас амиа алдаж, бэртсэн зорчигчдод 57 мянган ам.долларын нөхөн олговор олгохоор Засгийн газраас шийдсэн байна.
Тус улсын мөрдөн байцаах хороо галт тэрэг хөдөлгөөнд оролцох үед ачаа тээврийн чингэлэг нь салж унасан нь осол гарсан шалтгаан гэж үзжээ.
Харин Москва хотын зам тээврийн хэлтэс төмөр замын эвдрэлтэй холбоотой хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ