Зургаадугаар сараас захиалга авч эхэлнэ
Нийслэлийн иргэд тэр дундаа залуу гэр бүлүүд орон сууцтай болох асуудал хүндрэлтэй хэвээр байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдэх үүднээс хотын захиргаа орон сууцны хөтөлбөрийг боловруулсан. Энэхүү хөтөлбөрийг ирэх зургаадугаар сард НИТХ-аар батлуулах аж. Хөтөлбөр батлагдсаны дараа иргэдээс захиалга авч эхлэх аж. Ингэснээр цалингаас өөр орлогогүй иргэд орон сууцтай болох боломж бүрдэх юм. Иргэд 3-5 жилийн хугацаанд цалингийхаа 25-30 хувийг орон сууцны санд төвлөрүүлнэ. Урьдчилгаа төвлөрүүлсэн иргэдийг 3-5 жилийн дараа хотын захиргаа орон сууцанд оруулах аж. Орон сууцанд орсныхоо дараа үлдэгдэл төлбөрөө төлөх боломжтой бөгөөд дуусгасан тохиолдолд иргэний хувийн өмч болгох юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ