Эрдэнэмандалчууд тэргүүлэв
Энэ сарын 17,18нд Архангай аймгийн Хайрхан суманд “Сайн-Хөрш найрамдалт харилцаа-II” урлаг спортын наадам зохиогдсон байна. Уг наадамд Архангай аймгийн зүүн хойд бүсийн сумд болон Булган аймгийн Баян-Агт зэрэг сумынхан оролцон авхаалж самбаа, хүч чадал, авьяас мэдлэгээ уралдуулан өрсөлджээ.
Энэхүү наадамд Эрдэнэмандал сумаас 40 гаруй авьяастан оролцож, өнгөрсөн жилийн амжилтаа бататган урлагийн болоод спортын төрлөөрөө түргүүлсэн аж.
Сонирхуулахад, өнгөрсөн жил энэхүү арга хэмжээг Эрдэнэмандал сумынхан санаачлан зохион байгуулж, ялагч нь болж байжээ.
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ