Барилгын захыг Налайх руу нүүлгэнэ
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, захуудыг хотын зах руу нүүлгэх шийдвэрийг хотын удирдлагууд гаргасан. Эхний ээлжинд хотын төвд үйл ажиллагаа явуулдаг автомашин худалдааны төвүүдийг нүүлгэхээр болсон. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах авто худалдааны цогцолборын ажил нааштай явж байгааг хотын дарга 11-11 төвийн асуултад хариулахдаа дуулгалаа. Авто худалдааны цогцолборт машины худалдаа явагдаад зогсохгүй үзлэг оношлогоо, татвар хураалт, дугаар олголт зэргээр төрийн бүх үйлчилгээ тэнд төвлөрөх аж.
6
Дараагийн ээлжинд 100 айлын барилгын материалын захыг Налайх дүүрэг рүү нүүлгэх аж. Ингэхдээ авто худалдааны цогцолбортой адил барилгатай холбоотой тусгай зөвшөөрөл, мэргэжлийн хяналт зэрэг төрийн бүх үйлчилгээг Налайхад аваачих юм байна.
6
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ