“The New York Times”-ийн ерөнхий редактор халагдав
АНУ-ын хамгийн их борлуулалттай “The New York Times” сонины ерөнхий редактор Жилл Абрамсоныг Украины нууцын зэрэглэлтэй мэдээлэл болон иргэдийг төөрөгдүүлсэн материал, сурвалжлага сонин дээрээ нийтэлсэн гэх шалтгаанаар ажлаас нь халсан тухай “www.wptv.com” мэдээллээ. Абрамсоныг халсан шалтгаан нь энэ сарын эхээр Украины зүүн хязгаарын Славянск хотод сонины сурвалжлах баг сурвалжлага хийсэнтэй холбоотой гэж сэтгүүлчид нь үзжээ. Тус сонины сурвалжлах баг хоёр долоо хоногийн турш Украины Славянск хотод ажилласан аж. Тэд АНУ-ын бодлоготой харшлахаар мэдээлэл бүхий нийтлэл цацсан хэмээн буруутгагдаж буй юм.
6
“The New York Times” сонины тавдугаар сарын 14-ний дугаарт нийтлэгдсэн материалд “Украинд оросууд байхгүй, зөвхөн нутгийн иргэд эсэргүүцэн боссон тухай, мөн Киевийн эрх баригчдын эсрэг тэмцэгчдийн ихэнх нь нутгийн иргэд бөгөөд тэдний дунд Украины болон Зөвлөлтийн армид алба хааж байсан цэргүүд туслалцаа үзүүлсэнээс биш турхираагүй. Обама санаатайгаар Оросыг өдөөн турхирч байна” гэж бичсэн байна.
6
Жилл Абрамсон 2011 оноос тус сонины ерөнхий редактороор ажиллаж эхэлсэн юм. Өнөөдрөөс эхэлж Абрамсон оронд “Los Angeles Times” сонины улс төр, эдийн засгийн сэтгүүлч Дин Бакет томилогджээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ