Ким Чен Уны авга эгчийг амьд гэв
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга эгч Ким Гён Хигийнхээ хамтаар улсын төв “Korean Central TV”-ээр гарсан тухай “yonhapnews.co.kr” мэдээллээ. Нөхрийг нь цаазлуулсны дараагаас Ким Гён Хигийн талаар олон янзын таамаг гарч байсан ч ийнхүү амьд гэдэг нь нотлогджээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ганц ч удаа олон нийтийн өмнө гараагүй юм. Өчигдөр удирдагч Ким авга эгчийнхээ хамтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шинэ барилгатай танилцаж буйгаар телевизээр гарч, ард түмэнтэйгээ ийнхүү уулзжээ.
6
Харин Өмнөдийн тагнуулууд Ким Гён Хиг амьд эсэхэд эргэлзэж буйгаа мэдэгдээд, төв телевизээр дамжуулж буй дүрс нь хэдэн сарын өмнөх бичлэг гэдгийг онцолсон байна. Тус бичлэгт Ким Чен Ун болон Ким Гён Хи хоёулаа өвлийн хувцас өмссөн байсан гэж Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин иш татан мэдээлжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ